“Этик” продакшны жүжигчин, найруулагч С.Одбаяр бусдын биед халдаж, толгой руу нь олон удаа тохойлдож цохиж буй бичлэг өнгөрсөн оны 12 сард цахим орчинд цацагдсан.
Уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, С.Одбаярт зодуулсан иргэнд гэмтлийн зэрэг тогтоогдоогүй тул зөрчлийн хуулиар торгосон байна.
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхээс түүнд Зөрчлийн тухай хуулийн 5.2-т зааснаар 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.