Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

    06/14/2025

    Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

    06/13/2025

    Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

    06/13/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Шүүх нээлттэй болох гэсэн боловч ШЕЗ-ийн хариуцлагагүйгээс болж удааширч байна
Мэдээ

Шүүх нээлттэй болох гэсэн боловч ШЕЗ-ийн хариуцлагагүйгээс болж удааширч байна

coolBy cool03/05/2025Updated:03/05/2025Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Шүүх нээлттэй болж байгаа. Энэ ажлын хүрээнд шүүхийн шийдвэр нээлттэй болж, мэдээллийн нэгдсэн санд байрших болсон.

Шүүх нээлттэй болох ажил шат дараатай хийдсээр байгаа бөгөөд энэ жилээс эхлэн төрийн нууц болон хүчингийн хэргээс бусад хэргийн нээлттэй шүүх хурлын шийдвэр албажин гарсны дараагаар шүүх хурлын бичлэгүүд шүүхүүдийн албан ёсны сайтад байршиж байгаа. Улмаар гурван өдрийн дараа устах болсон. Мөн авлига, албан тушаалын хэргийн шүүх хурал шүүхийн албан ёсны цахим хуудсаар шууд дамжуулалт хийгдэх болсон билээ.

Уг ажлын хүрээнд анхан болон давж заалдах шатны шүүхүүд байгаа нөөц боломжоо ашиглан ачааллаа эрс нэмж хэмжээндээ л хичээж байгаа.

Гэвч шүүхүүдэд сүүлийн хэдэн жил цалингаас өөр санхүүжилт олгоогүй тул шүүх хурлын бичлэг шаардлага хангахгүй, дуу дүрсний чанар муу  байгаагаас болж шүүх хангалттай хэмжээнд нээлттэй болж чадахгүй байна. Тухайлбал, анхан шатны шүүхүүдийн камерын бичлэгийн чанар муу, зарим танхим дахь микрофон нь тааруу тул шүүхийн бичлэг тун тааруу байна. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн бичлэг нь интернэтийн асуудлаас болж мөн л гацаж байгаа юм.

Тухайлбал, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 2025.02.26-ны өдөр болсон Ж.Пунцаг, З.Үнэнбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны шууд дамжуулалтын бичлэгийн чанар сайн байгаа ч  интернэтийн хурдаас болж маш их гацаж байгааг дараах линкээс үзэж болохоор байна.

https://www.facebook.com/ccitycourtofappeals/videos/1181115266884226/

Өөрөөр хэлбэл Шүүхийн ерөнхий зөвлөлөөс бодлогоор нээлттэй болгох ажлыг хийсэн ч техникийн асуудлыг нь шийдэж өгөөгүйн улмаас санаачилсан ажил нь үндсэндээ бүтэлгүйтэж байна.

Уг нь авлига албан тушаалын хэргүүд нээлттэй болсноор олон нийтийн хууль эрх зүйн мэдлэг дээшилж байгаа давуу тал ажиглагдаж байна. Нөгөө талаас шүүх зөвхөн хуульдаа захирагдаж шийдвэр гаргаж байгааг олон нийт харж, шүүхийн нэр хүнд өсөж байгаа.

Шүүхийн ачаалал асар  их байгаа ч  нээлттэй шүүх хурлын шууд дамжуулалт болон бичлэгийг цахимд байршуулах ажил  энэ оны эхний өдрөөс хэрэгжиж байгаа. Өнөөдөр гуравдугаар сар гэхээр  уг нь өдийд шүүх хурлын бичлэгтэй холбоотой асуудал жигдрэх замдаа орсон байх учиртай.  Гэвч шүүхийн ерөнхий зөвлөл нь микрофон, камерын чанар, интернэтийн хурд мэт “тогооны” асуудлаа шийдэж чадахгүй байгаа нь ажлаа тааруу хийж байгаагийн илрэл байж болзошгүй. Шүүхүүдийн тамгын газраас уг асуудлаа шийдвэрлүүлэхээр ханддаг ч асуудлыг шийдэж өгдөггүй нь ийнхүү нээлттэй шүүх нь хангалттай хэмжээнд хэрэгжиж чадахгүйд хүрч байгаа юм. Иймд Шүүхийн ерөнхий зөвлөл санаачилсан ажилдаа хариуцлагатай хандаж, асуудлуудыг түргэн шуурхай шийдэхэд анхаарна биз ээ!!!

А.Баярмаа

Шүүмж шүүх
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Тусгаар тогтнолын ордны гадаа “Х.НЯМБААТАР ОГЦОР” жагсаал болж байна

06/09/2025

“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна

06/09/2025

Өмнөговь аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуягийн гэр бүл 30 гаруй тендэрт ялалт байгуулжээ

06/09/2025

Ө.Ганзориг: Чингис хааны музейд стратегийн танхим байгуулъя

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.