Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

    06/14/2025

    Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

    06/13/2025

    Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

    06/13/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Нийгэм»“Цайртменерал” ХХК-ийн Улаанбаатар хот, Сүхбаатар аймаг дахь байранд нэгжлэг хийжээ
Нийгэм

“Цайртменерал” ХХК-ийн Улаанбаатар хот, Сүхбаатар аймаг дахь байранд нэгжлэг хийжээ

Эрхэм админBy Эрхэм админ03/21/2025Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ)-ын даргаар ажиллаж байсан Д.Жаргалсайханыг шалгуулна хэмээн Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Батзандан мэдэгдсэн билээ.

Тэрбээр “АМГТГ-ын дарга асан Д.Жаргалсайхан Ухаа худаг, Халзан бүргэдэй, Бороо гоулд зэрэг улсын төсвөөр хайгуул хийсэн бүх стратегийн ордыг авлига, албан тушаалын замаар компаниудад олгосон. Д.Жаргалсайхан өөрөө стратегийн гурван ордын далд эзний үүргийг гүйцэтгэж байна” хэмээсэн.

Тэгвэл АТГ-ынхан АМГТГ-ын анхны даргаар ажиллаж байсан Д.Жаргалсайханд холбогдуулан хэрэг нээн шалгаж эхэлсэн бөгөөд өчигдөр түүний хамаарал бүхий “Цайртменерал” ХХК-ийн төв, орон нутгийн байранд нэгжлэг хийжээ.

Тодруулбал, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дахь Төмөртэйн овооны цайрын орд газарт байгуулсан уулын баяжуулах үйлдвэрийн оффис, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нутагт байдаг G&D төвийн байранд нь АТГ-ынхан прокурорын байгууллагын хяналтад нэгжлэг хийсэн байна.

“Цайртменерал” ХХК нь БНХАУ-ын “Өнгөт төмөрлөгийн гадаад барилга, зураг төсөл” болон манай улсын “Металл-Импэкс” компанийн хөрөнгө оруулалттай хэмээн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Тэгвэл “Металл-Импэкс” ХХК-ийн нэг хувьцаа эзэмшигч нь Д.Жаргалсайхан аж.

“Цайртменерал” ХХК нь Төмөртэйн овооны ордод MV-020759, MV-000723 дугаартай ашиглалтын хоёр, Цогт толгой гэх газарт XV-013733 хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг юм.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Тусгаар тогтнолын ордны гадаа “Х.НЯМБААТАР ОГЦОР” жагсаал болж байна

06/09/2025

“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна

06/09/2025

Өмнөговь аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуягийн гэр бүл 30 гаруй тендэрт ялалт байгуулжээ

06/09/2025

Ө.Ганзориг: Чингис хааны музейд стратегийн танхим байгуулъя

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.