Мьянмарын Мандаалай хотын ойролцоо өнөөдөр 7.7 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Уг газар хөдлөлтөөс 12 минутын дараа 6.4 магнитутын хүчтэй газар хөдлөлт болж зам эвдэрч, барилга орон сууц, түүхэн дурсгалт сүм нурахын зэрэгцээ цахилгаан интернэт тасарсан байна.
Газар хөдлөлтийн чичирхийлэл Тайландын нийслэл Бангкок болон БНХАУ-ын хэд хэдэн мужид мэдрэгджээ. Үүний улмаас Тайландын нийслэл Бангкок хотноо 30 давхар барилга нурж гурван хүн өөд болж, 81 хүн барилгын нурангид дарагдсан байдалтай байна.
Бичлэгийн эх сурвалж: Цахим орчинд иргэдийн байрлуулсан бичлэг.
Бичлэгийн тайлбар: Эхний бичлэг Мьянмарт газар хөдлөлтийн дараах байдал.
Хоёр дахь бичлэг Мьянмарт газар хөдлөлтийн үеэр барилга нурж байгаа нь.
Гурав дахь бичлэг: Тайландын нийслэл Бангкок хотноо 30 давхар барилга нурж байгаа нь.