Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»нийтлэлчид»Амьдралд үхэх биш амьдрах зориг хэрэгтэй буюу “Амьдрахуй” жүжиг
нийтлэлчид

Амьдралд үхэх биш амьдрах зориг хэрэгтэй буюу “Амьдрахуй” жүжиг

coolBy cool03/31/2025Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хүний амьдралд шалдаа бууж шантрах, шагшигдаж магтагдах өдөр бишгүйдээ л их. Амьдрал хэмээх их мөрөнд алдахгүй гэж хичээж зүтгэсээр амьдарч ч амжихгүй байгаа мэт таньд санагдаж байсан уу. Бүх зүйл хэцүү санагдаж бууж өгмөөр мэдрэмж авч байна уу? Тийм бол та эргэлзэх зүйлгүй амжиж “Амьдрахуй” постдрамын жүжгийг зорин очиж үзээрэй.

  “Ядуу зүдүү ч бай амьд явах, амьдрах л аз жаргал юм” гэдгийг “Амьдралд үхэх биш амьдрах зориг хэрэгтэй”-г театрын урлагаар дамжуулан та бүхэнд “Орфей” театрын хамт олон хүргэх болно.

 Тус жүжгийн найруулагчаар Мягмарнарангийн Батболд, продюсераар Т.Ариунчимэг ажиллаж гол дүрүүдэд гавъяат Д.Баттөмөр, Д.Ганцэцэг, залуу жүжигчин Г.Отгонбат, Б.Должинсүрэн, дүрүүдэд ардын жүжигчин Г.Мягмарнаран, гавъяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Б.Нармандах нар ажиллажээ. Үүнээс “Банш Батаа” хэмээн олон түмнээ хайрлагдсан уран бүтээлчийг шинэ өнгө төрхөөр харах гайхам сайхан байлаа. Бид түүнийг зөвхөн хошин шогийн жүжигчнээр л мэдэх ч тэр “Амьдрахуй”-н амин сүнс нь болж авъяасаараа бахдан байлаа.

“Орфей” театр Хятадын зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” туужаас сэдэвлэсэн “Амьдрахуй” постдрамын жүжиг дөрөвдүгээр сарын 3-ныг хүртэл гуравхан удаа тоглоод хаах гэнэ. Та бүхэн зорин очиж амьдралын үнэ цэнэ, амьдрахын жаргалыг мэдэрч, тухлан морилохыг урья.

Мөн Монгол жүжиг анх удаа гадны улсад франчайз эрхээр зарагдах бүтээл болжээ. Үй Хуагийн “Амьдрахуй” романаас сэдэвлэсэн “Орфей” театрын бүтээл “Амьдрахуй” драмын жүжгийг олон улсын франчайз эрхээр ОХУ-ын БНТУ-ын Кызыл хотын үндэсний их театр худалдан авахаар болсон байна.

“Амьдрахуй” драмын жүжиг Мягмаранарангийн Батболдын найруулгаар 2024 онд нийт 15 мянган үзэгчид хүрсэн бөгөөд театрын урлагийн мэргэжлийн судлаач, шүүмжлэгчид болон үзэгчдээс өндөр үнэлгээ хүртсэн билээ.

Б.Мөнхжаргал

урлаг соёл
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Дуучин Анугийн халуухан төрх олны харааг булаав

06/08/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.