Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

    05/08/2025

    “Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

    05/08/2025

    ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

    05/08/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих
Папарацци

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

Эрхэм админBy Эрхэм админ05/07/2025Updated:05/07/2025Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

УИХ–ын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос “Монгол шуудан” ХК–ийн үйл ажиллагаа, үндэсний хэмжээний шуудан түгээлтийн сүлжээний ашиглалтын талаар хэлэлцлээ.


Энэ үеэр “Монгол шуудан” компанийнхан ажил үйлс нь хэвийн сайн гэсэн танилцуулга хийж байгаа ч орон нутгийн түвшинд үйл ажиллагаагаа зогсоож, үндсэндээ дампуурчихаж. Улс орны стратегийн хувьд бизнесийн үр ашиггүй гэдэг шалтгаанаар орон нутагт үзүүлэх шуудангийн үйлчилгээг хөсөр хаях уу, эсвэл тэнд ч бас Монгол Улсын иргэд амьдарч байгаа учраас Үндсэн хуулиар олгогдсон мэдээлэл авах эрх чөлөөг нь эдлүүлэхийн тулд төр анхаарч дэмжих үү? Хэдийгээр энд шуудангийн бүх төрлийн үйлчилгээг хамаарах боловч үндсэн асуудал нь сонин хэвлэлийн хүртээмжээс эхэлсэн байдаг юм.

Өнөөдрийн байдлаар сонин хэвлэлийн салбар цаг үеийн нөхцөл байдал, орчин үеийн техник, технологийн, дэлхий ертөнцийн хэрэглэгчдийн чиг хандлагаас шалтгаалан хүнд нөхцөлд буй ч төвийн болон орон нутгийн бүхий л хэвлэл чадан яданажиллаж уншигчдад мэдээллийг хүргэсээр байна. Уламжлалт хэвлэлийн уншигчид дэлхийн аль ч оронд, технологийн ямар ч үед байдаг, байсаар ирсэн, цаашид ч байх болно. Улаанбаатар хот 1.5 сая хүн амтай, метротой, трамвайтай болно гэхийн сацуу өглөө бүрийг шинэ сонин уншиж угтдаг байж гэмээнэ улсын нийслэлийг илэрхийлэх өнгө төрх тэр юм. Гэтэл хотоо цэмцгэр болгож, гоёж байна гээд сонины мухлагуудаа нураагаад ачаад явчихсан.

Хотын дарга сонин уншдаггүй байж болно. Тэглээ гээд нийслэлчүүд сонин унших эрхгүй юм уу? Өдөр тутмынхэвлэлүүдэд яаж ингэж харгис хандаж, “мунхаглаж, муйхарлаж” чадав аа? Гэтэл өглөө босоод шүдээ угаадагтайгаа адил аяга кофегоо уухдаа сонин гарчиглах нь соёл юм шүү дээ, “Харвардыгтөгсөгчид”–өөр зөвлүүлдэг Ерөнхий сайд аа!

Тэгвэл бусад улсад сонин хэвлэл хэрхэн хөгжиж байна вэ? Цахим хэвлэл хөгжсөн гээд унших сонингүй болсон улс байхгүй. Харин ч үүнийг дагаад улам хөгжиж,дэвшиж байна. Одоогоос арав гаруй жилийн өмнөЯпоны Ерөнхий сайд шууданг хувьчлах гэсэн оролдлогоосоо болж огцорч байсан. Гэтэл өнгөрсөн онд Японы Ерөнхий сайд шууданг хувьчиллаа. Цаг үетэйгээ хөл нийлүүлж, хөгжил дэвшлийн төлөө зорьж чадвал шуудангийн салбарыг хувьчилж болно гэдгийг олон жишээ харуулж байна. Дайн самууны аюул, стратегийн ач холбогдол, үндэсний аюулгүй байдалтай холбон эрсдэлийг шалтаг болгон тоочдог хэдий ч үндэсний компаниудаа уриад менежментийг нь сайжруулах, хувь эзэмшүүлэн шуудангийн салбарааөөд татах бүрэн боломжтой.

Тэгэхээр төр дэмж, эсвэл “сонин уншдаггүй Монгол Улс” гэж зарлаад сонин хэвлэх, түгээхээ больчих! Ийм л шаардлагыг тавьж, шийдвэрлүүлэхээр УИХ–ын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос “Монгол шуудан” ХК–ийн үйл ажиллагаа, үндэсний хэмжээний шуудан түгээлтийн сүлжээний ашиглалтын талаар хэлэлцэж байна.

Нөгөөтэйгүүр, шуудангийн хөгжил гэдэг чинь зөвхөн сонин хүргэлт биш юм шүү дээ. Иргэд хоорондын наад захын хэрэгцээ, аймаг, хот хооронд зорчих, эд зүйл, захиа, цахилгаан зурвас илгээх гэхчлэн шуудангийн цогц үйлчилгээ зогсож, энэ салбар дампуурчхаад байна

Цаашид яах вэ? Шуудангийн тухай хуулиа өөрчилж,Монгол Улсын газар нутаг дээр, байршил үл хамааран нэг цэгээс нөгөө цэгт шуудан, харилцаа хүргэх, “бүх нийтийн үйлчилгээний үүрэг”–ийг хасах уу?

Энэ талаар Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбооны тэргүүн С.Шаравдорж байр сууриа илэрхийлэхдээ “Бид шуудангийн асуудлыг цогцоор нь хүртэх орон нутгийн иргэдийг төлөөлж асуудалд хандаж байгаа юм. Үүний дотор Үндсэн хуулиар иргэдэд олгосон эрхтэй холбоотой хэвлэл түгээх, хүргэх асуудал тулгамдаад буйг онцгойлон шаардаж байна. Засгийн газар, яам, агентлагууд бие бие рүүгээ бухсаар ажил нь ахихгүй өдий хүрсэн учраас УИХ–д хандаж байгаа юм. Ингэснээр УИХ–аас Шуудангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах тухай ажлын хэсэг байгуулах тогтоол гаргуулж, Засгийн газарт хүргүүлэх хугацаатай шаардлагыг тавьж байна. Шуудангийн тухай хуулийг хэрэгжүүлэхдээ шаардлага хангахгүй байгаа хуульд өөрчлөлт оруулах уу, төсвөөс санхүүжүүлэх, дэмжлэг, дотац, хөнгөлөлттэй зээл олгох уу? Эсвэл төр оролцохгүйгээр, “Монгол шуудан” компанийн үйл ажиллагаанд “зам” тавьж өгөх хэрэгтэй. Төсвийн дэмжлэг үзүүлэхгүй мөртлөө зөвшөөрөл, шийдвэрээр хориг, хязгаарлалт хийж 30 жил боомилж дампуурууллаа” хэмээн шүүмжилсэн юм.

Хамгийн гайхалтай нь, сүүлийн 30 жилийн дотор анх удаа ийнхүү цуглаж байгаа гэнэ. Энэ удаад “Монгол шуудан” ХК–ийн 66 хувийг эзэмшигч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, холбогдох бүхзөвшөөрлийг олгодог Харилцаа холбоо зохицуулах хороо, “Монгол шуудан” ХК–ийн 34 хувийг эзэмшигч “Ард” санхүүгийн нэгдэл зэрэг бүх талын төлөөлөл хамтдаа УИХ–д хандан, Монголын төр шуудан харилцааны салбарт баримтлах бодлогоо тодорхой болгох гэж байгаа юм. Эхний удаад ажлын хэсэг байгуулж, УИХ–аар хэлэлцүүлэх тогтоолын төсөл боловсруулахаар төлөвлөөд байна.

Төрийн хэмнэлт нэрийдлээр төрийн байгууллагууд хэвлэл захиалахгүй байх, цахим хөгжил дэвшил гэдгээр шалтаглаж хэвлэмэл сонин, сэтгүүлийг эсэргүүцэх, үл тоох нь хамгийн гутамшигтай шийдвэр болно гэдгийг УИХ–ын гишүүд анхаарч, хэрхэн шийдвэрлэж батлахыг ажиглацгаая. Хэрэв асуудлыг шийдвэрлэхгүй бол “сонингүй улс”, “сонингүй нийслэл” гэдгээ дэлхий дахинд, Монголыг зорин ирж буй зочид,төлөөлөгч, аялагчдадаа зарлах хэрэгтэй. Аль ч улс оронд өглөөг сонин хэвлэлтэй угтдаг байтал Монгол Улсад тухайн хэвлэсэн редакцаас өөр хаанаас ч авах боломжгүй. Сонин байтугай сонин түгээх цэгийг нь устгачихсан, Үндсэн хуулиар олгосон иргэдийнмэдээлэл авах эрхэд ноцтойгоор халдан, нурааж аччихаад, газрыг нь цэвэрлэчихлээ гээд бахархаад сууж байна. Энэ бол мунхаглал!

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025

Д.Уранзаяа ганц бие бүсгүйчүүдийн жишгийг дагаж нүцгэлэв

05/02/2025
Leave A Reply Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025

“Icetop” хамтлагийн ахлагч Eyescool буюу Б.Оргил-Эрдэнийг эцсийн замд нь үдлээ

05/05/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: НАЙЗ ОХИНОО ХӨНӨӨГӨӨД ӨӨРИЙГӨӨ БООМИЛСОН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ХЭРЭГ ГАРЧЭЭ

05/05/2025

6-р сарын 1-нээс Улаанбаатар 14 хотод хуваагдаж, засаг захиргааны нэгж өөрчлөгдөнө

05/05/2025

Д.Уранзаяа ганц бие бүсгүйчүүдийн жишгийг дагаж нүцгэлэв

05/02/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.