Улаанбаатар хотын төвд ОХУ-ын эзэмшилд байх Ленин клубтэй маргаан сүүлийн үед цахимд олны анхаарлыг ихээр татах болсон. Уг газрын асуудал нь Уундайн Болд гэгчээс үүдэлтэй бөгөөд уг иргэн хуучнаарОросын Холбооны Улсын өмчид бүртгэлтэйВ.И.Лениний нэрэмжит клубийн барилгабайгууламжийн цогцолборт хамаарах кино сангийнбарилгыг түрээсийн гэрээний үндсэн дээр ашиглажбайхдаа тухайн барилгыг бусдын буюу ОросынХолбооны Улсын өмч гэдгийг мэдсээр байж бодитбайдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, залилан киносангийн барилгыг өөрийн компанийн хөрөнгийг шинээрбарьж байгуулсан мэтээр баримт материал бүрдүүлэн Нийслэлийн газрын алба болон Нийслэлийн Улсынбүртгэлийн газарт гарган өгч 2014 оны 9 дүгээр сарын24-ний өдөр 322 м.кв хэмжээтэй газар эзэмших гэрээгбайгуулж, улмаар 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Эрхийн улсын бүртгэлийн …дугаарт бүртгүүлэн эдхөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авч,
улмаар үргэлжилсэн үйлдлээр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дээрх 322 м.кв газрынхэмжээг нэмэгдүүлэх тухай нэхэмжлэлийг гаргаж, Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаандоролцон 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр…дугаартай шийдвэрээр тухайн газрыг 748 м.кв болгонөөрчлөхийг Нийслэлийн Засаг даргад даалгах шийдвэрийг гаргуулж, 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр А/546 дугаар захирамжаар “…” ХХК-д 748 м.квгазрыг олгуулсны улмаас төрд их хэмжээний хохирол учруулсан байгаа юм. Өдгөө уг хэрэг шүүхээр эцэсэн шийдэгдээгүй байгаа бөгөөд тэрбээр дээрх залилангийн үйлдэлдээ анхан болон давж заалдах шатны шүүхээс ял аваад байгаа бөгөөд Улсын дээд шүүхээс хэргийг буцаасан түүхтэй. Өөрөөр хэлбэл газрыг хувь хүн байгуулага эзэмшихгүй гэсэн үг.
Тэгвэл энэ бүх будлианы эзэн нь Уундайн Болд гэгч бөгөөд тэрбээр өмнө нь шүүхээс цөөнгүй удаа ял авч байжээ.
Уундайн Болд гэгч хэн бэ?
Уундайн Болд гэгч нь засрашгүй мөрийтэй тоглооомчин бөгөөд энэ талаар өдөр тутмын сонинд хэвлэгдсэн нь түүх болон үлдсэн байдаг.
Тэрбээр Монгол улсын шүүхээр нийт гурван удаа ял сонсож байжээ. Тодруулбал, 2013 онд танхайн хэргээр, 2021 онд мөрийтэй тоглоомын хэргээр, 2024 онд анхан болон давж заалдах шатны шүүхээс залилангийн хэргээр тус тус ял сонсож байсан түүхтэй нэгэн.
Өдгөө хэрэг эцэслэн шийдэгдээгүй л байгаа. Өөрөөр хэлбэл мордохын хазгай байхад хувийн өмчид хадлаа гэх агуулга бүхий мэдээллийг олон нийтийг төөрөгдүүлэх маягаар түгээсэн нь өөрөө гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм. Нөгөө талаас энэхүү гэмт үйлдлээ зохион байгуулалттайгаар үйлдсэн байж болзошгүй бөгөөд хувийн хэвшлийнхэн бусдад газар, мөнгө амлан олон нийтийг төөрдүүлж буй гэх мэдээлэл бий.
Хэрвээ энэ нь үнэн байгаад тогтоогдох юм бол улсыг шантаажилсан иргэн байгууллага болон олон нийтийг санаатайгаар төөрөгдүүлсэн нэг бүхий этгээд хуулийн хариуцлага хүлээхээр байгаа аж.
Бид энэ талаар эргэж мэдээлсээр байх болно.