Дуучин Amra саяхан залуучуудыг байлдан дагуулсан “Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоу нэвтрүүлэгт оролцсон ч дундаас нь хүндэтгэх шалтгааны улмаас орхисон. Тэгвэл халуун оронд нүцгэн биеийг гайхуулан цэнхэр дэлгэцээр гардаг уг нэвтрүүлэгт оролцож байсан Amra найз залуутай болж, энэ тухайгаа хэдхэн хоногийн өмнө цахим хуудастаа нийтэлсэн байна. 
Гэвч түүний найз залуу нь гэр бүлтэй, хүүхэдтэй нэгэн аж. Үүнийг найз нөхөд, ойр дотнын хүмүүс нь мэддэг байгаад зогсохгүй шинэхэн найз залуугаа танилцуулахаас өмнө эхнэр нь болох найзыгаа блоклоод ч амжиж гэнэ. Тэд өнгөрсөн зун хос, хосоороо аялж аргагүй сайхан найзууд шиг байсан юм байх. Дуучин Amra одоогийн найз залуугийнхаа дотны найзтай дөрвөн жил үерхэж, дотносож байгаад салахдаа гэр бүлийн найз гэгдэж явсан хосуудын амьдрал дундуур орж, хүүхэд өнчрүүлсэн нь харамсалтай. Сүүлийн үед садар самуун хүмүүсээс болж айл гэр салах, хүүхэд өнчрөх асуудал нийгмийн эмзэг сэдэв болсон. Тэр байтугай Тайландын вант улсад суугаа Элчин сайд Төмөрийн гэргий гэр бүлээс гадуурх харилцааны энэхүү асуудлыг илчлэн амиараа шүгэл үлээж, нийгмийг сэрдхийлгээд хорвоог орхисон билээ. Гэтэл эхний хэрэг намжаагүй байхад Amra гэх дуучин нэртэй айл гэр үймүүлэгч эмэгтэй хүүхэд өнчрүүлж, хүн чанаргүй зан гаргаж яваа нь гутамшиг.
people.mn

