Олимпын мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Баасанхүү, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ жүдоч Г.Болор-Очир нар үерхээд багагүй хугацаа өнгөрч байгаа. Хосууд энэ оны эхээр үрийн зулай үнэрлэсэн билээ. Тэгвэл гавьяат тамирчин өөрийнхөө хөл хүнд, хамгийн нандин үеийн гэрэл зургаа дэлгэлээ.
Ташрамд дурьдахад, Б.Баасанхүү 2024 оны олимпт оролцож байхдаа хөл хүнд байсан бөгөөд энэ тухайгаа ээж, багш дасгалжуулагч нараасаа нууцалсан байсан гэх мэдээлэл бий. Тамирчин хүний тэсвэр хатуужил, сахилга хариуцлага гэж энэ л байх даа…