Монголын улсын Ерөнхий сайд нь Монгол ардын намын дарга байна гэсэн дүрэм МАН-д бий. Одоо нэгэнт Л.Оюун-Эрднийг огцруулсан болохоор намын даргын суудлаас нь мөн “огцруулна”. 
Үүний тулд МАН-ын УЗ эхлээд хуралдаж дараагийн Ерөнхий сайдаар хэнийг томилох эсэхээ хэлэлцэх болно. МАН-ын УЗ-д таашаагдсан нэгэн нь МАН-ын бага хурлаар орж олонхын дэмжлэг авч байж Ерөнхий сайд, МАН-ын дарга болох замаа засах юм.
Үүний дараагаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ерөнхий сайдаар МАН-ын УЗ, Бага хурлаар дэмжигдсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох эсэхийг хэлэлцэх бөгөөд чуулганаар хэлэлцэх болно.
Энэхүү процесс нь хуулийн хувьд 30 хоног бөгөөд тэр хүртэл Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллах юм.
