Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн цэргийн 0277 дугаар ангийн ахмад, тамирчин Эрдэнэмөнхийн Адъяа 2025 оны 6-р сарын 22-23-ны өдрүүдэд Япон Улсад болсон Комбат бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож, мөнгөн медаль хүртлээ.
Ахмад Э.Адъяа насанд хүрэгчдийн 74 кг-ын жинд барилдаж, Япон, Солонгос, Узбекстан улсын шилдэг тамирчидтай хүч үзэн амжилттай оролцжээ