Ардын хувьсгалын 104 жилийн ойн баяр наадмаар Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, Улсын начин Э.Батмагнай ес даван түрүүлж, Улсын арслан цол хүртсэн.
Тэгвэл М-Си-Эс Группийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал нутгийн залуу бөх, Улсын арслан Э.Батмагнайд мялаалга болгон 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ.

