Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

    06/15/2026

    Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

    06/15/2026

    Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

    06/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Зохиолчдын бүтээлийг өндөрөөр үнэлсэн “Их говийн туульс” уран зохиолын уралдаан шилдэгүүдээ тодруулав
Мэдээ

Зохиолчдын бүтээлийг өндөрөөр үнэлсэн “Их говийн туульс” уран зохиолын уралдаан шилдэгүүдээ тодруулав

Эрхэм админBy Эрхэм админ08/12/2025Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

“Арвин баялгийн нөөц, аз жаргалын нууц холбоо” ТББ “Дэлхийн гайхамшиг – монгол говь” төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү төслийн хүрээнд 5 дахь ботийг уран зохиолын боть болгож байгаа бөгөөд түүнд “Их говийн туульс” уралдаанд ирсэн бүтээлүүдээс бүрдэх гэнэ.

“Дэлхийн гайхамшиг–монгол говь” төслийн багаас “Их говийн туульс” уран зохиолын уралдааныг 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2025 оны 06-р сарын 20-ны өдөр хүртэл хоёр сарын хугацаатай зарлаж, 6-р сарын 22-нд уралдаанд ирсэн 133 бүтээлийг цахим хуудсаар нийтэд мэдээлж, 7-р сарын 9-нд уралдааны дүнг цахим сүлжээгээр ил тод зарлаж, 8-р сарын 9-ний өдөр товлосон ёсоор шагнал гардуулах ёслолыг зохион байгууллаа.
“Их говийн туульс” уралдааныг уран зохиолын таван төрлөөр зарласан бөгөөд шүлэг 57, найраглал 23, эссэ 19, өгүүллэг 19, тууж 15 нийтдээ 133 бүтээл ирсэн. Хоёрхон сарын дотор 23 найраглал, 15 тууж говийн сэдвээр бичигдсэн нь хүмүүсийн гайхширлыг төрүүлсэн юм. Уран зохиолын том төрөл зүйлээр ийнхүү олон бүтээл бичигдсэн нь уран зохиолын уралдаан ус агаар шиг үгүйлэгдэж байгааг харуулахын зэрэгцээ “Дэлхийн гайхамшиг – Монгол говь” төслийн үндсэн агуулгатай яв цав нийцсэн юм.

“Дэлхийн гайхамшиг–монгол говь” төслийн багаас зарласан “Их говийн туульс” уран зохиолын уралдаанд дараах бүтээлүүд байр эзэлсэн болно.

Үүнд:


“Шүлэг”-ийн төрөлд нэгдүгээр байрт Т.Алтангэрэл “Гучин гурван говь минь”, хоёрдугаар байрт П.Нямлхагва “Тэсэхийн чанар”, гуравдугаар байрт Л.Торой “Хээлтэй хулан шиг говь минь”, Г.Батжавхлан “Ээж хайрхны домог зүүд сэрээх агшнаа”.
“Найраглал”-ийн төрөлд нэгдүгээр байрт Д.Дашдондов “Тооройн төгөл”, хоёрдугаар байрт Дан.Нямаа “Говийн сонет”, гуравдугаар байрт М.Амархүү “Монгол их говь”.
“Өгүүллэг”-ийн төрөлд нэгдүгээр байрт До.Цэнджав “Сутай хайрханы бараа” хоёрдугаар байрт Л.Сэлэнгэмөрөн “Ижилгүй гурван сайхан”, гуравдугаар байрт Ц.Түмэнбаяр “Жони мэргэн”, С.Эрдэнэбат “Эгшиглэн”, Т.Баянсан “Говийн өршөөл”, С.Батжаргал “Сахиус”.
“Эсээ”-ийн төрөлд нэгдүгээр байрт Г.Болормаа “Цэлмэг тэнгэрийн эх орон”, хоёрдугаар байрт

С.Баттулга “Миний говь”, гуравдугаар байрт С.Чулуун “Элдэв бодрол”, Б.Цогнэмэх “Элсэн тасархай”, Д.Нямгаваа “Говийн зүрхэн дэх аниргүйн симфони” Д.Пүрэвбаяр “Монгол говь”.

“Тууж”-ийн төрөлд нэгдүгээр байрт Ш.Сүрэнхор “Үүцээ нөөцөлсөн их говь”, хоёрдугаар байрт Б.Догмид “Алтан говийн унага”, гуравдугаар байрт Ч.Дагмидмаа “Говийн нүд”.

Зохиолчдын бүтээлийг өндөрөөр үнэлсэн, шагналын сан өндөр уг наадамд зохиолчид ихэд сэтгэл хангалуун байна.

 

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.