Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»“Амьсгалын замын цочмог халдварт өвчнүүдийн эмнэлзүй, оношилгоо, эмчилгээ, хариу арга хэмжээ, урьдчилан сэргийлэлт” сургалт боллоо
Фото

“Амьсгалын замын цочмог халдварт өвчнүүдийн эмнэлзүй, оношилгоо, эмчилгээ, хариу арга хэмжээ, урьдчилан сэргийлэлт” сургалт боллоо

coolBy cool03/14/2019Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын эмч, эмнэлгийн мэргэжилтний амьсгалын замын цочмог халдварт өвчнүүдийн эмнэлзүй, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах чадварыг сайжруулах, дархлаажуулалтын талаарх мэдлэгийг сэргээх зорилгоор ЭМЯ, НЭМГ, ХӨСҮТ, ЭХЭМҮТ, НҮБ-ын Хүүхдийн сангаас “Амьсгалын замын цочмог халдварт өвчнүүдийн эмнэлзүй, оношилгоо, эмчилгээ, хариу арга хэмжээ, урьдчилан сэргийлэлт” сургалтыг энэ сарын 12-ны өдөр зохион байгууллаа.

Нийслэлийн хэмжээнд 2018 оны жилийн эцсийн байдлаар халдварт өвчний 24.056  тохиолдол бүртгэгдэж, 10.000 хүн амд 164.4 байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2752 тохиолдол буюу 11.4  хувиар, 10.000 хүн амд 32.3-аар буурсан үзүүлэлттэй байгаа ч амьсгалын замын цочмог халдварт өвчний тохиолдол өндөр хэвээр байна. 2019 он гарсаар менингококкт халдварын 4 тохиолдол бүртгэгдсэн ба хүүхдийн эндэгдэл 1 бүртгэгдлээ.

Мөн дэлхийн хэмжээнд 2018 онд улаанбурхан өвчний 229.068 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд одоогоор Энэтхэг, Тайланд, Бангладеш, Филиппин, Малайз, БНХАУ, Украин, Гүрж, Серб, Итали, ОХУ зэрэг оронд улаанбурханы дэгдэлт гарч, манай улсад 2019 оны гуравдугаар сарын 11-ний байдлаар Өмнөговь аймгийн Ханбогд суманд болон Говьсүмбэр аймагт тус бүр 1 тохиолдол  бүртгэгдсэн байна.

Амьсгалын замын цочмог халдварт өвчнүүдийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах, сургалт сурталчилгааг идэвхитэй зохион байгуулах ажлыг эрчимжүүлэх тус сургалтанд ӨЭМТ, тосгоны эрүүл мэндийн төв, дүүргийн эрүүл мэндийн төв болон Нийслэлийн түргэн тусламжийн төвийн нийт 200 гаруй эмч, мэргэжилтэн хамрагдлаа.

 

үйл явдал
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Дуучин Анугийн халуухан төрх олны харааг булаав

06/08/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.