МАН-ын VIII бага хурал өнөөдөр (2025.09.28) Тусгаар тогтнолын ордонд болж байгаа.
МАН-ын даргын санал хураалтад аль нэг нэр дэвшигч нь бага хуралд оролцогчдын 2/3 санал авч байж санал хураалт хүчин төгөлдөр болно.
Санал хураалтаас өмнө Л.Оюун-Эрдэнийн намын даргаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэх ёстой. 
Гэтэл хүсэлтийг бага хурлыг даргалж буй УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ албажуулахгүй байна гэв.
Тэгэхээр мордохын хазгай болж байгаа тул МАН-ын даргын асуудлыг энэ бага хурлаар биш Их хурлаар хэлэлцэж болзошгүй байна.
МАН-ын дүрмээр намын их хурлыг 45 хоногт зарлан хуралдуулах тухай заасан.
Бид МАН-ын бага хурлын талаар эргэж мэдээлсээр байх болно.

