Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Ш.Алтангадас: УИХ-ын гишүүд ёс зүйн шаардлага нэхэх нэрийдлээр өөрсдөө ёс зүйн зөрчил гаргаж болохгүй
Мэдээ

Ш.Алтангадас: УИХ-ын гишүүд ёс зүйн шаардлага нэхэх нэрийдлээр өөрсдөө ёс зүйн зөрчил гаргаж болохгүй

Эрхэм админBy Эрхэм админ10/09/2025Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email
УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн эсрэг зохион байгуулалттайгаар харлуулан гүтгэх ажиллагааг 2022 оноос буюу “Нүүрсний сонсгол”-оос эхлүүлсэн гэдгийг өмгөөлөгч Ш.Алтангадас мэдэгдсэн.

Гэтэл УИХ-ын гишүүдэд хандаж “Хуульч нь буруу ойлгоод, буруу зүйл яриад явна лээ”  гэх мэдээлэл гарсан талаар өмгөөлөгч Ш.Алтангадас өөрийн цахим хуудастаа мэдээлэл оруулжээ.
Тэрбээр, УИХ-н гишүүн нь Улсын их хурлын тухай хуулийн 8.1.17-д “бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хуульд өөрөөр заагаагүй бол аль ч байгууллагад чөлөөтэй нэвтэрч, хэнтэй ч уулзах, шаардлагатай асуудлаар тайлбар, мэдээлэл авах” гэж заасан онцгой бүрэн эрхтэй ба хаанаас ямар ч мэдээллийг авах, нөгөө талаар тухайн мэдээллийг гаргаж өгөх үүрэгтэй.
Өөрөөр хэлбэл, гишүүд энэ эрхээ хэрэгжүүлж Улсын бүртгэлийн байгууллагаас, АТГ, мөрдөх байгууллагаас, Прокуророос, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Д.Амарбаясгалан аливаа байдлаар нүүрсний хэргүүдтэй холбоотой эсэх, Админерал ХХК-тай хамааралтай эсэх, шүүхээр шийдвэрлэгдэж тогтоогдсон эсэх, эсхүл одоо түүнд холбогдуулж шалгаж буй хэрэг байгаа эсэх асуудлаар тодруулга авах бүрэн эрхтэй ч харамсалтай нь тэд энэ эрхээ хэрэгжүүлэлгүй, ямар ч үндэслэлгүй баримтгүйгээр олон нийтэд холбоотой учраас ажлаа өгөөд шалгуул гэж шаардаж байгааг гайхаж байна.
Би хувьдаа уг шаардлага гаргаж буй гишүүд УИХ-ын 2021 оны 105 дугаар тогтоолоор баталсан УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн 3.8-д “Гишүүн үзэл бодол, байр сууриа илэрхийлэхдээ албан ёсны эх сурвалжийг баримтлах ба олон нийтийг төөрөгдүүлэх, үндэслэлгүй мэдээлэл хийхийг хориглоно” гэж заасныг ноцтой зөрчиж байна л гэж харж байна.
Бусдаас ёс зүйн шаардлага нэхэх нэрийдлээр өөрсдөө ёс зүйн зөрчил гаргаж болохгүй шүү УИХ-ын гишүүд ээ… хэмээжээ.
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.