Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

    06/15/2026

    Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

    06/15/2026

    Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

    06/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Г.Занданшатар өөрийнхөө хулгайг илчлэв
Мэдээ

Г.Занданшатар өөрийнхөө хулгайг илчлэв

Эрхэм админBy Эрхэм админ10/09/2025Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Маргааш /2025.10.10/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Г.Занданшатарын Засгийн газрын хувь тавиланг хэлэлцэнэ. Үүнээс урьтан Засгийн газрын хуралдаанаар улсын нууцад аваад байсан 39 оффтек гэрээг нууцаас гаргах шийдвэр гаргалаа. Энэхүү гэрээнүүдийг тухайн үеийн ҮАБЗ буюу Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга асан Г.Занданшатар, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нарын үед нууцад хамруулж байжээ. Улсын нууцад авсан байсан нүүрсний 39 гэрээнээс 31 нь “Бодь” группэд хамаарч байгаа юм. Энэхүү нууц гэрээнд туссанаар “Бодь групп” дангаараа 22.5 сая тонн нүүрсний гэрээ байгуулснаас 8.2 сая тонныг нь өмнөд хөрш рүү экспортолсон байна.

 

“Бодь” группын эзэн нь Д.Баясгалан. Д.Баясгалан нь УИХ-ын гишүүн Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн алба хаших хугацаанд хамгийн их ойр нөхөрлөж, улмаар Засгийн газраар дамжуулан нүүрсний экспортын төмөр зам барих шийдвэрийг гаргуулж байсан баримтууд ийнхүү дэлгэгдлээ. Монгол Улсын эдийн засагт ноцтой хохирол учруулсан оффтейк гэрээг өнөөгийн Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын даргаар ажиллаж байхдаа өөрөө нууцын зэрэглэлд авснаа мартсан бололтой. Ер нь Г.Занданшатар дарга МАН-ын дарга болж чадахгүй унаснаасаа хойш мартаж санах өвчинд тун их нэрвэгдэж байгаа бололтой. УИХ-ын чуулганы индэр дээрээс “Бор тээгийг хулгайд алдсан гэж хэдхэн хоногийн өмнө ноцтойгоор мэдэгдсэн. Гэвч багш нарын уулзалт дээр “Бор тээгийн уурхайг эдийн засгийн эргэлтэд оруулна” хэмээн энэ орд хулгайлагдаагүй, эдийн засгийн ямар ч эргэлтэд ороогүйг өөрөө баталсан. Г.Занданшатарын хувьд нотлох баримт алга, гэрчлэх зүйл алга. Хэвлэлийнхэн харахаараа хөөрч, юу ярьж байгаагаа сүүлдээ өөрөө ч мэдэхээ байсан Б.Энхбаяраас өөр түүнийг хамгаалах ч хүн алга. Өчигдрийн Засгийн газрын хуралдааны үеэр шатахуун хомсдоогүй. Шатахуун ховордсон гэж мэдээлэл тарааж байгаа сэтгүүлчид, пэйж, сайтуудыг хаа, тагнуул, цагдаагаар шалгуул гэсэн үүрэг өгөв. Ерөнхий сайд ийнхүү ялагдсан өш хонзонгоосоо болж дарангуйлагчийн эгнээнд бүрмөсөн шилжин орж байгаад олон хүн болгоомжилж байна.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.