Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Д.Амарбаясгалан: Оффтейк гэрээнүүд яаж хийгдэж, хэн хариуцаж байсан нь цаг хугацаатайгаа гарч ирж байгаад баяртай байна
Мэдээ

Д.Амарбаясгалан: Оффтейк гэрээнүүд яаж хийгдэж, хэн хариуцаж байсан нь цаг хугацаатайгаа гарч ирж байгаад баяртай байна

Эрхэм админBy Эрхэм админ10/10/2025Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар ид хэлэлцэж байна. УИХ-ын гишүүдийн зүгээс Ерөнхий сайд Г.Занданшатарыг намын даргын өрсөлдөөнд бус эдийн засагтаа анхаарсан бол огцруулах хэмжээнд хүрэхгүй байсан хэмээн шүүмжилж байгаа юм. Харин Ерөнхий сайд “эдийн засгийн бүх асуудал нүүрстэй холбогддог” гэж тайлбарлаж байна.

Хуралдааны үеэр нүүрсний гэх асуудалд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хамааралгүй болохоо баримттайгаар тайлбарласан юм. Тэрбээр “ҮАБЗ-ийн зөвлөмжөөр гэрээ хийх эрхийг нь олгосон олон их наяд төгрөгийн нүүрсний гэрээтэй холбоотой асуудлууд яригдаж байгаад талархаж байна. 2022 оны нүүрсний сонсгол яг ингэж эхэлж байсан. Харамсалтай нь оффтейк гэрээнүүдийг бүгдийг нь нуугаад өнгөн дээр нь өөр хүмүүсийг нүүрсний хулгайч гэж зарлаж нийгэмд гүжирдэж гүтгэсэн. Тэрний хамгийн том хохирогч нь миний бие. Нэг хүрз нүүрс олборлоогүй байхад нүүрсний хулгай хийсэн мэтээр олон нийтэд ойлгуулсан. Өнөөдөр харин оффтейк гэрээнүүд яаж хийгдэж, хэн хариуцаж байсан бэ гэдэг нь цаг хугацаатайгаа гарч ирж байгаад баяртай байна. Оффтейк гэрээнүүд бүгд 2021.06.23-ны өдрөөс өмнө хийгдсэн. Би ЗГХЭГ-ын даргаар 2022 оны есдүгээр сараас эхэлж ажилласан. Тэр үеэс эмх замбараагүй байсан гэрээнүүдийг цэгцлэх, Биржийн тухай хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр Ч.Хүрэлбаатар сайд, Ж.Ганбаатар сайд нарын хамтаар ажиллаж байсан. Олон хүний эрх ашиг хөндөгдсөний улмаас өөрийг маань нүүрсчин болгож зарлах ажил хийгдсэн гэдгийг хариуцлагатайгаар хэлье” гэсэн юм.
УИХ-ын дарга үргэлжлүүлэн “Нүүрстэй холбоотой асуудлыг маш тодорхой болгох ёстой. Сэжүүрүүдийг уг эзэн дээр нь очих хүртэл нь УИХ сонсгол зохион байгуулах ёстой. Сүүлдээ хэвлэлээр нүүрсний хулгайд холбогдсон мэтээр гүтгэж байгаад огцруулах асуудлыг хүртэл тавьдаг болсон. Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэх боломжоор хязгаарлах алхмыг хүртэл хийж байна. Энэ бол улстөрийн дарамт. Маш олон гишүүдийг ингэж дарамталж байна” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.