Багш нарын ажил хаялт үргэлжлэхтэй холбоотойгоор Боловсролын яам, салбарын сайд мэдээлэл танилцууллаа.
Тус мэдээлэлдээ, “Багш нарынхаа цалинг нэмэхийг дэмжиж байгаа бөгөөд сарын үндсэн цалинг 3.5 сая төгрөг болгохын төлөө тууштай ажиллаж байна. Энэ нь бодитой биелэхүйц байх ёстой. Бид багшийн цалингийн бүтцийг шинэчилж 2026 оны эхний хагаст 2 сая төгрөг, 2026 оны сүүлийн хагаст 2.5 сая төгрөг, 2028 онд 3.5 сая төгрөгт хүргэх тооцооллыг хийж Засгийн газраар дамжуулан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна.
Иймд МҮЭ-ийн Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагад ажил хаялтыг түр зогсоож, хамтын хэлэлцээг эхлүүлж асуудлыг эрүүл ухаанаар шийдвэрлэхийг уриалж байна” гэв.

