Яллагдагч Б.Эрдэнэсүх нь Дүүргийн эрүү, иргэний хялбаршуулсан шүүхийн шүүгчийн захирамжийг ноцтойгоор зөрчиж, хохирогч О.Нарангаравыг мөрдөн мөшгиж, удаа дараа таарч, сэтгэл зүйн дарамт үзүүлсэн асуудал нь өчигдөр ил болсон.
Уг мэдээлэл олон нийтэд хүрсэн даруйд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид өчигдөр орой Б.Эрдэнэсүхийн унаж явсан гэх хуурамч дугаар бүхий Toyota highlander маркийн хар өнгөтэй автомашиныг нь журамлажээ.
Улмаар Б.Эрдэнэсүхтэй цагдаагийн алба хаагчид утсаар холбогдож ирж уулз гэхэд ирэхгүй зугтаасан тул түүнийг эрэн сурвалжлах ажлыг албан ёсоор эхлүүлсэн хэмээн албан бус эх сурвалж бидэнд мэдээллээ.

