Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»Нийслэлийн шүд эрүү нүүрний төвийн дарга Д.Долгормааг нотлох баримт хуурамчаар үйлдэх, албан тушаалаа урвуулан ашигласан зэрэг хэргүүдээр АТГ-аас шалгаж байна
Гэмт хэрэг

Нийслэлийн шүд эрүү нүүрний төвийн дарга Д.Долгормааг нотлох баримт хуурамчаар үйлдэх, албан тушаалаа урвуулан ашигласан зэрэг хэргүүдээр АТГ-аас шалгаж байна

coolBy cool01/26/2026Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

 

Нийслэлийн шүд эрүү нүүрний төвийн даргаар Д.Долгормаа гэх эмэгтэй 2022 оны тавдугаар сард түр орлон гүйцэтгэх даргаар томилогдов. Гэвч энэ эмэгтэйн томилгоо анхнаасаа хууль бус, мерит зарчим алдагдсан гэдгийг албан эх сурвалж баталсаар байсан гэдгийг тус төвийн ажилтнууд ярьсаар байхад 2024 онд жинхэлсэн байгаа юм.

Мордохын хазгай гэгчээр хууль бусаар томилогдсон цагаасаа эхлэн Д.Долгормаа нь дураараа дургиж, шинэ албан тушаал гаргаж найзуудаа томилж, ганц байгаа түргэний машиныг хувьдаа ашиглаад зогсохгүй нотлох баримт хуурамчаар үйлдэн Эрүүл мэндийн даатгалын газраас их хэмжээний мөнгө авсаар байгаа аж. Тиймээс уг үйлдлийг шалгуулахаар АТГ-т нэр бүхий иргэд хандаад байгаа аж. Тодруулбал, Д.Долгормаа нь код ахиулах, хуурамч нэхэмжлэл үүсгэх зэргээр мөнгө завшихаар ЭМД-ийн сангаас тогтмол мөнгө иддэг гэх мэдээлэл байна.

Үүгээр ч зогсохгүй нийслэлийн шүд эрүү нүүрний төвийн орлогын 80 хувийг өөртөө авдаг гэдгийг тус байгууллагад ажилладаг нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж манайд мэдээлсэн юм. Энэ бол нотлох баримт хуурамчаар үйлдэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл бөгөөд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан зэрэг нь Эрүүгийн хуулийн хариуцлага зохицуулалттай юм.

Дээр дурдсанаас гадна Д.Долгормаагийн гэмт хэргийн шинжтэй олон үйлдэл байдаг. Тухайлбал, эмийн нярав гэдэг албан тушаал зохиомлоор үүсгэж найзыгаа ажилд авсан. Харин өнөөх ажилтан нь хилийн чанадад байдаг бөгөөд цалинг нь Д.Долгормаа авдаг. Мөн гадаад харилцааны мэргэжилтэн гэх албан тушаал үүсгэж н.Баттуяа гэгчийг томилсон ч мөн л өөрөө цалинг нь авдаг гэдгийг албан эх сурвалж баталсаар байна.

Д.Долгормаа нь  ХӨСҮТ-д дэд захирлаар ажиллаж  байсан ч архи ууц агсам тавиад халагдсан гэх бараан түүхтэй.   Гэвч Нийслэлийн шүд эрүү нүүрний төвийн даргаар ирснээр засрал хүмүүжлийг олсонгүй харин ч ажилчдаа дарамтлан өөрийн хаант улс шиг загнадаг болжээ. Тухайлбал,  охин нь онлайн шоптой бөгөөд ажилчдадаа 150 000 болон түүнээс их үнийн дүнтэй бараа авахыг шахдаг бөгөөд шууд цалингаас нь суутгадаг жишиг тогтоосон байх юм.

Бид Нийслэлийн шүд эрүү нүүрний төвийн дарга Д.Долгормаагийн хууль бус томилгоо, албан тушаал хэрхэн “өв залгамжлуулах”-ыг завдаж байгаа, мөнгө идсэн хэргийн талаарх ноцтой баримтуудыг дараагийн цувралаараа хүргэх болно.

А.Баярмаа 

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.