Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран болон “Ачит ихт” компанийн эзэмшиж буй Эрдэнэтийн зэсийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард түмэнд хүртээх урьдчилсан тохиролцоонд хүрсэн хэлцэлд талууд гарын үсэг зурлаа.
Энэ үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар “Байгалийн нөөц баялгаа улс орон, иргэдийнхээ эрх ашигт нийцүүлж, хүртээмжтэй өгөөжтэй байхад чиглүүлж байна. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд Үндсэн хуулийн зарчим, Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд манлайлал үзүүлсэн явдалд талархаж байна.
2025 оны наймдугаар сарын 21-нд Ерөнхий сайдын 72 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулагдснаасаа хойш таван сарын хугацаанд 10 удаагийн яриа хэлэлцээр хийж, Үндэсний баялгийн санг ашиглалтад оруулахаар суурь зарчмаа тохиролцож, гарын үсэг зурлаа. Бичиг баримтад дурдсан гол асуудал нь Ашигт малтмалын тухай хуульд 5.4-т зааснаар хуулийн этгээдийн 34-с доошгүй хувийг төр үнэ төлбөргүй эзэмшнэ. Үндсэн хуулийн 6.2 дагуу Стратегийн орд газрын үр өгөөжийн 51 хувиас дээш хувийг ард түмэнд оноодож байх зарчмыг давуулан биелүүлж, 60 хувийг эзэмшиж байхаар заалаа. 60 хувиас дээш, доош бол тохируулга хийх буюу баялгийн татвар төлж байхаар тогтож байна. Цаашид төрийн эзэмшлийн хувийг тооцох, тусгай АМНАТ-аар тооцох, олон улсын зах зээлийн түүхий эдийн үнэ ханштай уялдуулах бол Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлж шийдвэрлүүлнэ.
Цаашид Засгийн газар үйлдвэрлэгч, хувийн хэвшлийг дарамтлахгүй байх нь зүйтэй. Ингэснээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагхарилцан үр ашигтай байх шийдэлд хүрч байна. Гэрээний гол зарчим Үндсэн хуулийн суурь зарчмыг хэрэгжүүлэх явдал юм. Шүүхийн эцэс төгсгөлгүй маргаан үүсэх асуудалд манай хувийн хэвшлүүд манлайлал үзүүлэн ажиллаж байна. Улмаар Засгийн газраас И монголиагийн бүртгэл тооцоог ил болгоно. Улмаар стратегийн орд газруудын хэдэн хувийг оруулж, хэдэн хувийг юунд зарчуулж байгааг харах платформыг хөгжүүлж байна. Цаашид иргэд дансандаа хуримтлагдаж байгаа мөнгийг харах боломжтой.
Ирээдүйн өв сан, Үндэсний баялгийн сангийн хуулиар 2030 оноос иргэд боловсрол, эрүүл мэнд орон сууцжуулалтад зарцуулж, үр ашгийг хүртэх эрхтэй болж байна. Хамран ажилласан та бүхэнд талахрал илэрхийлье
