Сошиал орчинд “шулмас” хэмээн хөгжилтэй хочлогддог О.Гансувд-ын талаар инээдтэй нэгэн явдал цахимд хуваалцагджээ.
Тэрбээр өөрийн цахим хуудаснаа:
“Манай хүү FB ухаж байснаа ‘Энэ хэн бэ, ээж?’ гэнээ.
‘Ээж нь шүү дээ’ гэсэн чинь…
Миний хүү гараад 20 гаруй хонож байлаа.
‘Энэ Солонгос кинон дээр гардаг хорлонтой эгч нартай адилхан харагдаад байна’ гэнээ… 😜
Бүүр хорлонтой гээд инээгээд байгааштэ…” хэмээн бичсэн байна.
Ээж, хүү хоёрын энэхүү хөгжилтэй яриа фенүүдийн инээдийг хүргэж, “Солонгосын драмын хорон дүрд яг тохирно”, “Хүү нь үнэн шулуухан хэлжээ” гэх мэт сэтгэгдлүүд хөвөрчээ.
Дуучин бүсгүй өөрийн этгээд төрх, содон имижээрээ олны анхаарал татдаг бөгөөд энэ удаад ч мөн адил хүүгийнхээ гэнэн шулуун үгээр цахимд багагүй шуугиан дэгдээгээд байна.

