СТА цолтой дуучин Б.Алтанжаргал өнөөдөр Монгол Ардын Нам (МАН)-д албан ёсоор элсэж, гишүүний үнэмлэхээ гардан авлаа.
Тэрбээр урлагийн салбарт олон жил идэвхтэй уран бүтээл туурвиж, ард түмэндээ танигдсан уран бүтээлчдийн нэг бөгөөд ийнхүү улс төрийн намд элссэн нь олон нийтийн анхаарлыг татаад байна.

