Энэ оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 22 цагт Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд “Бусдад хутгалууллаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 31 настай, эмэгтэй “О”-г түүний салсан нөхөр болох 35 настай, эрэгтэй “Д” нь хоёр удаа хутгалж, гэмтээсэн нь тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааг Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлж байна.
