Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Мэдээ

“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ

Эрхэм админBy Эрхэм админ03/25/2026Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 108 дугаар тогтоолоор батлагдсан бодлогын зөвлөмжийн хүрээнд цахим шилжилтийг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд илүү хурдан, хялбар, хүртээмжтэй хүргэх зорилготой “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн албан ёсоор эхэллээ. Үндэсний хөдөлгөөнийг Дорноговь аймгаас эхлүүлж Сайншанд хотод “Цахим Дорноговь” өдөрлөг нээлтээ хийлээ.

Иргэн бүрд тэгш хүртээмжтэй цахим үйлчилгээг бий болгох Төрийн үйлчилгээг илүү шуурхай, ил тод болгох Цаг хугацаа, зардлыг хэмнэсэн ухаалаг хэрэглээг хэвшүүлэх “Цахим үндэстэн” болох зорилтын хүрээнд зохион байгуулагдаж байгаа дээрх сургалтууд Төрийн албан хаагчдад зориулсан сургалтаар эхэллээ. “Цахим Дорноговь” өдөрлөгийн нээлтийн арга хэмжээг Цахим хөгжил инновац харилцаа холбооны дэд сайд Г.Баярхүү, Дорноговь аймгийн засаг дарга О.Батжаргал нар нээж үг хэлээ.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны дэд сайд Г.Баярхүү сургалтын нээлтийн үеэр онцлохдоо:
“Орчин цагт төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх, иргэдэд ээлтэй, шуурхай үйлчилгээг бий болгоход цахим шилжилт, хиймэл оюуны хэрэглээ нэн чухал байр суурийг эзэлж байна. Иймээс төрийн албан хаагч бүр шинэ мэдлэг, ур чадварыг эзэмшиж, технологийн дэвшлийг үйл ажиллагаандаа зөв, үр дүнтэй ашиглах нь бидний хамтын зорилго юм” хэмээн тэмдэглэлээ.

Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал мөн хэлэхдээ:
“Бид төрийн үйл ажиллагаагаа хурдан шуурхай явуулахын тулд цахимд шилжих шаардлага гарч байна. Ялангуяа төрийн албан хаагчид ажлын бүтээмжээ дээшлүүлэхийн тулд технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн цахимд шилжих нь зайлшгүй. Хиймэл оюун ухаанд суурилсан үйл ажиллагааг нэвтрүүлснээр төрийн албан хаагчдын ачаалал буурч, ажлын бүтээмж мэдэгдэхүйц сайжирна” гэдгийг тодотгов.

Хоёр өдөр үргэлжлэх энэхүү өдөрлөг нь төр, хувийн хэвшил, технологийн салбар болон иргэдийн хамтын оролцоонд тулгуурласан өргөн хүрээний арга хэмжээ бөгөөд 2025.03.26 -ний өдөр аймгийн төрийн албан хаагчид, Аймгийн ЗДТГ-ын хэлтэс, ИТХ, агентлагийн дарга нарт зориулсан сургалт болон Иргэд, ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэд түүнчлэн ЕБС-ын сурагчдад зориулсан цахим ур чадварын сургалт, зөвлөгөө, E-Mongolia, E-Business зэрэг төрийн цахим үйлчилгээний танилцуулга, заавар, Мэдээллийн аюулгүй байдал, цахим орчны эрсдэлээс сэргийлэх сургалтууд, хугацаат цэргийн албан хаагчдад зориулсан сургалт, И-сдортын тэмцээн зэрэг сургалт арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байна.

Мөн өдөрлөгийн хүрээнд төрийн байгууллагуудын зөвлөгөө мэдээлэл, иргэдийн санал хүсэлт авах уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж, орон нутагт тулгамдаж буй асуудлыг цахим шийдлээр хэрхэн оновчтой шийдвэрлэх талаар санал солилцоно. Үүний зэрэгцээ залуу бизнес эрхлэгчид, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн идэвхжүүлэлт, интерактив хөтөлбөрүүд хэрэгжих нь ээ. “Цахим Дорноговь” өдөрлөг нь төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, шуурхай, үр ашигтай болгох, иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэх, цахим хэрэглээг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.