Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026

    Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

    07/11/2026

    Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»Ерөөчүүд “ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ТҮНШЛЭЛ” бизнес чуулга уулзалтыг зохион байгуулж 271 сая 600 мянган төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийхээр болжээ
Фото

Ерөөчүүд “ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ТҮНШЛЭЛ” бизнес чуулга уулзалтыг зохион байгуулж 271 сая 600 мянган төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийхээр болжээ

coolНийтэлсэн: cool03/01/2019Шинэчилсэн:03/19/2019Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын удирдлагууд сумын эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, иргэдийн эрэлт хэрэгцээнд чиглэсэн бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төр, хувийн хэвшилд адил тэгш боломж олгох, хамтын ажиллагааг өрнүүлэх зорилгоор “ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ТҮНШЛЭЛ” бизнес чуулга уулзалтыг 02 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулжээ. 

Чуулга уулзалтад суманд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн 150 гаруй төлөөлөл, 39 аж ахуйн нэгж, өрхийн үйлдвэрлэгч оролцсон байна. Тэд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өөрсдийн санал санаачилгаараа сумын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн ая тухтай орчин бүрдүүлэх, орчны тохижилтыг нэмэгдүүлэх, төр төсвийн байгууллагын тоног төхөөрөмжийг сайжруулах чиглэлээр 22 төсөл хөтөлбөрийн 271 сая 600 мянган төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийхээр сумын Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулжээ.

Ерөө сумын Бугант тосгоны модны мэргэжлийн байгууллагууд 50 сая төгрөгөөр ЭМТ-ийн цусны шинжилгээний аппарат, чулуутын хэсэгт гүүр, 19-р цэцэрлэгийн хөгжил төсөл, ЕБС-д хөрөнгө оруулалт хийхээр болсон бол “Толгойтын гол” ХХК ЕБС-ийн цэвэр усны сав, “Жинжий майнинг” ХХК сургуулийн ширээ солих, “Капитал сервис”ХХК Чулуутын хэсэгт тоглоомын талбай, “Ди Зет Энд” Ай ХХК  чөлөөт бөхийн багш, дасгалжуулагчийн нэг жилийн цалин, “Баяжмал алт” ХХК Гүний худаг барьж байгуулахаар болжээ. Эдгээр бүтээн байгуулалтуудын ажлыг нийт 94300000 төгрөгөөр хийхээр болсон байна.

Мөн чуулганы үеэр суманд үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа гарч, сумандаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ иргэддээ бэлэг барьжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.