Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026

    Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

    07/11/2026

    Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ш.ОРГИЛЫН ИВЭЭЛ ДОР “ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН 2019 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШИГШЭЭ ТЭМЦЭЭН”ЭХЭЛЛЭЭ
Фото

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ш.ОРГИЛЫН ИВЭЭЛ ДОР “ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН 2019 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШИГШЭЭ ТЭМЦЭЭН”ЭХЭЛЛЭЭ

coolНийтэлсэн: cool03/01/2019Шинэчилсэн:03/19/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилын ивээл дор шатрын спортыг хүүхэд багачууд болон өсвөр үеийнхэнд түгээн дэлгэрүүлэх ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сэтгэн бодох ур чадварыг дээшлүүлэх, 2019 оны Монгол Улсын өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах, тив, дэлхийн аваргын тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох тамирчдыг сонгож,  эрх олгох, Хөдөө орон нутагт шатрын спортыг хөгжүүлэх зорилгоор ардын хувьсгалын өлгий, амуу буудайны эх нутагт өсвөрийн шатарчдын 2019 оны улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн эхэллээ.

7-8, 9-10, 11-12 насны ангиллаар зохион байгуулагдаж байгаа Хөвгүүдийн 49, Охидын 43 дахь удаагийн тэмцээнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн анхан шатны тэмцээнээс шалгарсан  шилдэг 492 өсвөрийн шатарчид оюун ухаанаа сорин өрсөлдөж байна. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Бямбаа, Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, аймгийн шатрын холбооны дэд тэргүүн Э.Оюунболд, Аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Энхбат, Аймгийн Боловсрол соёл, урлагийн газрын дарга Ч.Жаргалсайхан, Монголын шатрын холбооны Гүйцэтгэх захирал, Доктор Ц.Цогбаяр, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Шатрын холбооны дэд ерөнхийлөгч, Олон Улсын мастер П.Жигжидсүрэн, Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч, Спортын мастер, Дэлхийн шатрын холбооны дасгалжуулагч, доктор профессор М.Баасанжав, Сэлэнгэ аймаг Алтанбулаг сумын уугуул Олон улсын шатрын эмэгтэй Их мастер А.Энхтуул, Шатрын холбооны мастер, Олон улсын шүүгч, Тус тэмцээний ерөнхий шүүгч Ч.Мөнхбат, Монголын шатрын холбооны тэмцээн, сургалт хариуцсан менежер Д.Эрдэнэбат, Аймгийн шатрын холбооны нарийн бичгийн дарга, Олон улсын дасгалжуулагч, Спортын мастер Ө.Бат-Очир нарын албаны хүмүүс оролцлоо.

Сэлэнгэ аймаг олон зүйлээрээ анхдагч, түүчээлэгч аймаг. Тэр тусмаа өнгөрсөн онуудад шатрын спортын төрлөөр амжилт арвинтай олон сайн тамирчдыг төрүүлэн гаргасан юм.  Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын дэлхийн шатрын их мастер А.Энхтуул, Сүхбаатар сумын олон улсын мастер Б.Уянга, Сүхбаатар сумын сурагчдын дэлхийн болон Азийн аварга,  олон улсын дэд мастер Д.Цэлмүүн, олон улсын дэд мастер, 2019 оны улсын аварга тамирчин Т.Номиндалай, улсын аварга, олон улсын дэд мастер Б.Амин-Эрдэнэ, Алтанбулаг сумын олон улсын дэд мастер Г.Учирал нар Монгол Улсын шатрын спортын түүхэнд хувь нэмрээ оруулан Сэлэнгэ нутгийнхаа нэрийг гаргаж, Монголын мянга мянган шатар сонирхогчдын бахархал болж явна.

Энэ удаагийн улсын аваргын нас насны ангиллын Алтан медаль хүртсэн шатарчид 04 дүгээр сарын 06-наас 16-ний өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохиогдох Ази тивийн 3.3 бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд оролцох эрхээ авна. Сэлэнгэ аймгийн ЗДТГ энэхүү цар хүрээ, чансаа өндөр тэмцээнийг хөдөө орон нутагт Анх удаагаа, аймгийн шатрын холбоо, Монголын шатрын холбоотой хамтран  зохион байгуулж байна. Тэмцээн 03-р сарын 05-ны өдөр аваргуудаа тодруулна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.