Дуучин Б.Номинжин өөрийн цахим хуудсаараа дамжуулан ноцтой мэдээлэл дэлгэж, хамтран ажиллаж байсан уран бүтээлчтэй холбоотой асуудлыг ил болгосон билээ.

Тэрбээр анхны уран бүтээл болох “Тал нутаг” дуугаа 2025 оны өвөл Танхай ерөөлч Сүхээ-тэй хамтран дуулсан ч уг дууны үг, ая нь өөр уран бүтээлчдийн бүтээл гэдгийг онцолсон юм.
Харин үүнтэй холбогдуулан Танхай ерөөлч Сүхээ өөрийн байр суурийг илэрхийлж,
“Худал мэдээлэл түгээсэн сайтуудыг шүүхэд өгнө. Нэр төрөө сэргээж авна” хэмээн мэдэгдлээ.
Ийнхүү хоёр талын байр суурь зөрчилдөж, асуудал улам даамжарч маргаан ширүүсч, шүүхэд хүрэх үү?


