
Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга хурандаа Г.Энх-Амар, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, Байгаль орчин аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр нар аймгийн удирдлагууд болон албаны хүмүүс мал хаваржилт болон ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үүрэг даалгавар өглөө.
Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог хадлан тэжээл бэлтгэлийн хуваарь, улсаас олгож байгаа зардал 21 аймаг харилцан адилгүй байгааг анхаарч өгөхийг хүслээ.