
Иймээс төрийн байгууллагын төсвийн шууд захирагч нар болон хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд:
1.Хүний нөөцийн нэгдсэн системийн мэдээллийг тухай бүр тогтмол шинэчилж байх;
2.Байгууллагын регистрийн дугаар, албан хаагчдын үндсэн цалин болон сар бүр тогтмол авч буй нэмэгдлийг байгууллагын санхүү хариуцсан ажилтнаар хянуулж мэдээллийг үнэн зөв оруулах;
3.2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар шинэчилснээс хойших мэдээллийг 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө системд шинэчилж, хүний нөөцийн хөдөлгөөнтэй холбоотой өөрчлөлт, албан хаагчдын анкетийн баяжилтуудыг тогтмол хийж хэвших үүргийг хүлээж байна.
Энэхүү мэдээллийн талаар аймгийн ЗДТГ-ын Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Ариундэлгэр сумдын төр төсвийн байгууллагууд болон хэлтэс агентлагуудын Хүний нөөцийн системд нэвтрэх эрх бүхий албан тушаалтнуудад бүсчилсэн байдлаар цахим хурал хийж дэлгэрэнгүй мэдээллийг өглөө.