Монголын тэргүүн баячууд болох “Таванбогд” группын захирал Ц.Баатарсайханы хүү Б.Амарсайхан, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл нар өнгөрсөн онд нэгэн залууг нүүрэн тус газарт нь бүтэн яс үлдээхгүй зодож танхайрсан хэрэг үйлдсэн билээ. Олны анхаарлыг татсан энэ зодооны эхлэл нь Эстер гэх бүсгүйг “булаацалдсaнаас” болсон бөгөөд уг дуулианаас хойш нам жим байх болсон.
Оролцсон нэвтрүүлгийнхээ хамгийн бага нь ч гэсэн айхтар нэгэн гэдгээ баталж байсан тэрбээр уг нь хосоо олоод уг нь нэвтрүүлгээ өндөрлүүлсэн. Харин хосын харилцаагаа хамтын амьдрал болгож чадалгүй салж, хэн хэн хэн нь зам мөрөө хөөсөн гэдгийг залуус андахгүй бизээ…
Тэгвэл дуулианы эзэн болсон Тэнгисийн эрэг дээрх 247 нэвтрүүлгийн оролцогч Эстер буюу Х.Хүслэн хөл хүнд болсон гэх мэдээлэл сүүлийн үед яригдах боллоо. Учир юу гэвээс түүний хэвлий түмнээс нуух аргагүй томорсон тул ийнхүү нууцалж байсан нь ил болсон гэх мэдээлэл байна.

