Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Зөвөлгөө»Үзмэрч, засалч Л.Нямаа: Бид бүгд лусыг догшруулснаар өөрөө өөртөө гай зовлонг дагуулдаг
Зөвөлгөө

Үзмэрч, засалч Л.Нямаа: Бид бүгд лусыг догшруулснаар өөрөө өөртөө гай зовлонг дагуулдаг

coolBy cool03/19/2019Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Олон хүн дотроо мөнгөтэй болохыг хүсдэг ч гаднаа дургүй царайлж, муугаар хэлж, мөнгөний боол боллоо хэмээн шүүмжилдэг. Үнэндээ мөнгө нь бидний амьдралыг тав тухтай, элбэг хангалуун, хүсэл эрмэлзэлтэй, зорилготой, сайн сайханд хүргэдэг. Тиймээс эд баялаг мөнгийг хэрхэн дуудах, лус савдаг бидний амьдралд хэрхэн нөлөөлж байдаг талаар үзмэрч, засалч Л.Нямаатай цөөн хором ярилцлаа.

-Лус савдаг болон лусын хилэгнэл гэж юу вэ? Хүний амьдралд хэрхэн нөлөөлдөг талаар тэр бүр мэддэггүй шүү дээ?

-Уулын савдаг, уул усны шивнээ, хүн уулс хоёр амин хэлхээтэй байдаг. Эрт дээр үеэс уулс савдгаа хээрийн салхиар дуудаж, тэнгэртэйгээ ярилцаж, хангай дэлхийдээ олон олон зууны турш шүтэн барилдаж, мөргөж, дээдэлж, тахин шүтсээр ирсэн. Хүн төрөлхтөн лусын хилэгнэл лусын буулт, буцалт, ичилт гэдгийг мэдэхгүйгээс болоод лусын гай барцад болон жилийн дөрвөн улирал байтугай хэдэн үеэрээ гай гамшгийг учруулж байдаг. Одоо үе болон залуу хойч үеийнхэн маань ёс заншил, өв уламжлалаа сайн мэдэхгүй, мэдэхгүйгээс болж санаандгүй эсвэл лус савдаг гэж юм байдаг юмуу, тийм зүйл байхгүй хэмээн аливаа үйлдэлд хэнэггүй хандсанаас үүдэн өөрсдийгөө болон өрөөл бусдыг гайд дайруулдаг.

Уул усанд болоод гол горхи, загас жараахай, мод бут, чулуу, араатан агнах, хамаа замбараагүй мод тайрч, алт ухсанаас болж лус савдаг хилэгнэж догширч, гол мөрний ус ширгэж, хор уршиг ирдэг. Уул усыг ухаж түнхэж уулыг нурааж, газар хөндөж, үнэт зүйлс, эрдэнэс авчихаад буцаагаад нүхийг нь булаад зүгээрээ гэж боддог. Энэ нь эндүүрэл юмаа. Бид бүгд лусыг догшруулснаар өөрөө өөртөө гай зовлонг дагуулж гэнэтийн осол, үхэл ирэх, нас богиносох, лусын өвчинд өртөх, элэг ходоод эдгэхгүй, хортой хоргүй хавдар тусах гэхчилэн зовлон нэмэгдэж янз бүрийн өвчин тусч амьдрал урууддаг.

Ажил төрөл бүтэхгүй, хүн амьтантай хэл амаа ололцохгүй, мөнгө тогтохгүй, орлого орохгүй, гарз гардаг. Булгийн эхэнд нуур цөөрөм, урсгал усанд улаан болон цагаан зүйл, хир буртгийг оруулдаггүй. Мухар сүсгээр аливаа зүйлд хандахгүй байх. Мухар сүсгээр хандах тохиолдолд төөрөгдөлд хөтлөхөөс өөр ямар ч үр дүнд хүргэхгүй нь ойлгомжтой.

-Лус савдаг нь бидний эргэн тойронд үргэлж байдаг уу?

-Дэлхий дээр амьдарч байгаа л бол дэлхийн эзэд, лус савдагтайгаа хүндлэлтэй харьцах хэрэгтэй. Хэдэн зуун зууны турш хүн төрөлхтөн лус савдагтайгаа хөрш зэргэлдээ амьдарч ирсэн. Лусын эзэд бол тухайн газар, уул усыг өмчилж авсан эзэд байдаг. Бидний өвөг дээдэс өдий хүртэл хэдэн зуун зуун жилээр мөнх хөх тэнгэртээ, лус савдагтаа мөргөж, өргөл барьцаа барьж, шүтэн дээдэлж ирсэн.

-Өнөө цагт хүн бүхэн санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийг хүсч байгаа нь нууц биш. Мөнгө дуудах зан үйлийн талаар?

-Олон хүн дотроо мөнгөтэй болохыг хүсдэг ч гаднаа дургүй царайлж, муугаар хэлж, мөнгөний боол боллоо хэмээн шүүмжилдэг. Үнэндээ мөнгө нь бидний амьдралыг тав тухтай, элбэг хангалуун, хүсэл эрмэлзэлтэй, зорилготой, сайн сайханд хүргэдэг. Сэтгэлээрээ мөнгийг хүсч байгаа ч амаараа үгүйсгэдэг хүн олон байгаа. Яагаад гэвэл бүх эд зүйлс өөрийн гэсэн давалгаатай, энерги эрчимтэй байдаг. Миний хувьд олон хүнийг мөнгөтэй болоосой, амьдрал нь дээшлээсэй гэж хүсдэг. Мөнгийг хүсч байгаа бол чин сэтгэлээсээ, үнэнээсээ хүсэх хэрэгтэй. Эдийн тэнгэрээ тахиж, лусаа аргадаж, буян хишиг арвижуулах, буянаа тогтоох гэж хангай дэлхий, лус савдагтайгаа шүтэн барилдаж, зан үйл засал номоо хийлгэдэг байсан. Гэвч зарим хүмүүс аливаа юманд мухар сүсгээр өөрийнхөөрөө зүтгэж, муйхарладаг. Буян хишигтэй баян байя гэвэл сэтгэлээ засаж, бодлоо цэгцэлж, дотоод сэтгэлээ цэвэрлэснээр буян хишиг арвижна. Бид бүгд өвөг дээдэс, ураг удмаасаа эд зүйлс өвлөн авч, хэдэн зууны турш буян хишгийг нь хүртсээр ирсэн. Шунал, тачаал, өөрөө хийж чадаагүй байж хүний хийсэн зүйлд атаархах, атаа жөтөө хорсол, хорч сэтгэлээ цэвэрлэчихвэл буян тогтож ирдэг. Эдийн сав болон бумба тахиж, шүтэн дээдэлж, буян хишгийн тэнгэр, лус савдгийг аргадаж дээдлэх хэрэгтэй. Хувь хүн өөрөө өөртөө итгэдэг бол өчүүхэн ч гэсэн бага багаар буяныг хураа.

Үгээргүй хоосрох, ядуурхаас ангижрахын тулд эдийн тэнгэр, лусыг шүтэн дээдэлснээр сэтгэлийн болон төгс эд буян дагаж, эд баялгийн хувь хишгийн үүдийг нээж, эд юмс хэд дахин үржин эргэн ирдэг. Өөрт ирж байгаа буян хишгийг бага гэлтгүй хурааж, тогтоож байх хэрэгтэй. Учрыг нь ойлгож мухар сүсгээр хандалгүй, хүндэлж дээдлээрэй. Муу санаанаас сайн заяа руу дуудаж, атга санааны хорлол, лусын хорлол, үхээрийн бузар бүх гай барцадыг арилгаж, буян заяаг даллан дуудаж, идээ ундаа элбэг дэлбэг, баян чинээлэг байлгаасай хэмээн гуйж боддог.

Муу зүгийн муу заяа, муу бүгдийг үлдэн хөөж, элэг бүтэн энх тунх, элбэг дэлбэг, өвчин зовлонгүй, тосонд умбаж, торгонд хөлбөрөөрэй гэж ерөөе.

-Цаг гарган ярилцан танд баярлалаа. 

танин мэдэхүй
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Нийслэлийн замын хөгжлийн газрын алба хаагчид Малайзад архидан согтуурч “туршлага судалжээ”

01/20/2026

Арванхоёрдугаар сарын зурхай

12/01/2025

Наймдугаар сарын ордуудын зурхай

08/01/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.