Нийслэлийн МАН өчигдөр хуралдаад Б.Пүрэвдагвыг хотын даргаар томилохоор болсон. Гэвч Нийслэлийн Засаг даргын томилгоо хуулийн маргаан дагуулав.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56.3-т Засаг даргад нэр дэвшигчид тавих шаардлагыг тодорхой заасан байдаг. Тухайлбал:
▪️Дээд боловсролтой байх
▪️Төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх
▪️Хугацаа хэтэрсэн өргүй байх
▪️Татварын өргүй байх
▪️Ялгүй байх
Гэтэл Б.Пүрэвдагвын намтрыг харахад төрийн жинхэнэ албанд ажилласан туршлагаас илүүтэй намын байгууллагад ажилласан түүх давамгай харагддаг гэх шүүмжлэл дагуулж байна.
Хэрэв “намын ажил” нь “төрийн албаны туршлага”-д хамаарахгүй бол хуулийн энэ шаардлагыг хангаж байгаа эсэхэд хуульчид, иргэд тайлбар нэхэх нь зүйн хэрэг.
Төрийн дээр нам гарч, хууль зөвхөн жирийн иргэдэд үйлчилдэг мэт ойлголт төрүүлэх нь өөрөө хамгийн аюултай жишиг.
