Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “улсын дугааргүй хар өнгийн автомашинтай дөрвөн залуу нэг иргэнийг зодож, автомашинд хүчээр суулган гар утас, хувцас болон бусад эд зүйлсийг дээрэмдсэн” гэх дуудлага мэдээлэл энэ сарын 14-ний 06:00 цагийн орчимд Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тус дуудлага мэдээллийн дагуу алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, сэжигтэй “Б” нарын дөрвөн этгээдийг олж тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

