Зургийн тайлбар: ХУД-ийн 22-р хорооны засаг дарга Б.Мөнхболд
Хан-Уул дүүргийн 22-р хорооны засаг дарга Б.Мөнхболдын хахуулийн хэргийн мөрдөн байцаалт дуусч, хэргийг прокурорт шилжүүлсэн байна.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн 22-р хорооны засаг дарга Б.Мөнхболд нь удирдах албан тушаалт эрхэлж байх үедээ өөрийн найз Г.Г-тэй хамтран Зайсангийн аманд байрлах 2329,6 ам метр газарт орон сууц барих архитектур төлөвлөлтийн А даалгавар гаргуулж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад 30,0 сая төгрөгийн хахууль өгсөн байж болзошгүй хэргийг АТГ-аас шалгаж дуусчээ. Улмаар шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн байна.
Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлсээр байх болно.
А.Баярмаа

