Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»УИХ-ын дарга С.Бямбацогт Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд, албан хаагчидтай уулзлаа
Мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд, албан хаагчидтай уулзлаа

Эрхэм админBy Эрхэм админ04/17/2026Updated:06/11/2026Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.04.17/ Улсын Их Хурлын Тамгын газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн ажилтан, албан хаагчид, Улсын Их Хурлын гишүүдийн туслах, зөвлөх, бие төлөөлөгчидтэй уулзлаа.

“Парламентат ёс, парламентын ардчилал бол монголын ард түмний үнэт зүйл, Үндсэн хуулиараа хийсэн сонголт. Монгол төрийн  уураг тархи нь болсон Улсын Их Хурлын үйл ажиллагаанаас төрийн нэр хүнд, ард түмний парламентад итгэх итгэл шууд хамаардаг. Иймд парламентын дархлааг  бэхжүүлэх, үйл ажиллагааг шинэчлэн сайжруулахаас ажил эхлэх ёстой” гэдгийг  тэрбээр хэлсэн үгийнхээ эхэнд онцоллоо.

Улсын Их Хурлын даргын албан тушаалд томилогдсон даруйдаа Улсын Их Хурлын үйл ажиллагааг сайжруулах, ил тод, нээлттэй болгох, сахилга хариуцлага, гишүүдийн ирцийг нэмэгдүүлэх, Улсын Их Хуралд итгэх иргэдийн итгэл, нэр хүндийг дээшлүүлэх зорилгоор Улсын Их Хурлын гишүүд, Тамгын газрын албан хаагчид, Улсын Их Хурлын гишүүдийн зөвлөх, туслах, бие төлөөлөгчдөөс  цаасаар болон цахимаар санал авсан. Есөн багц асуудлаар 300 гаруй санал ирүүлсэнтэй нэг бүрчлэн танилцаж, дүн шинжилгээ хийсэн талаараа УИХ-ын дарга танилцуулаад ажилтнуудын ажлын бүтээмж, гүйцэтгэлд суурилж, цалин, урамшуулал нийгмийн баталгаа, хууль эрх зүйн орчныг сайжруулахад шаардлагатай асуудлуудыг шат дараатайгаар шийдвэрлэж ажиллахаа мэдэгдлээ.

Мөн Улсын Их Хурлын үйл ажиллагаанд цаашид ямар бодлого, зорилт дэвшүүлж хэрхэн ажиллах талаараа мэдээлэл өгөхийн зэрэгцээ  Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагааг шинэ шатанд гаргах талаарх ажил хэрэгч, шинэлэг, санал санаачилгуудыг байнга, нээлттэй хүлээн авч, хамтарч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

гэрээт байгууллага
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.