Монголын тонуулчид, бүсгүйчүүдээр удирдуулан бослого гаргаж элэг авч байна. Орчин цагийн Монголын түүхэнд эл хэрэг хоёр дахиа тохиож байгаа юм!
Монгол улсад хамгийн их татвар төлж,ажлын байр болгож байгаа компаниудынхаа эсрэг, татвар ч төлж үзээгүй, нэг ч ажлын байр бий болгож байгаагүй лүүзэрүүд нь бослого гаргаж дэлхийн элгийг барж байна!
Жишээ нь Оюу Толгой компани сүүлийн арав гаруй жилд 14 их наядын татвар төлж, шууд ба шууд бусаар 14000-20000 хүний ажлын байр болгожээ.
~Жишээ нь МАК компани 4,5 их наядын татвар төлж, шууд ба шууд бусаар 12000-15000 ажлын байр болгожээ.
~Жишээ нь MCS компани 5,7 их наядын татвар төлж, шууд ба шууд бусаар 30000 орчим ажлын байр бий болгосноос байнга,14000 орчим хүнийг цалин орлоготой байлгадаг!
Эд бол Монгол Улсын тэжээж байгаа Хувийн хэвшлийхэний жишээ. Монголын хувийн хэвшлийхэн Монгол Улсын тэжээлийн 86 хувийг өгч байгаа юм.Хувийн хэвшлийнхэн зогсвол Монгол Улс Хойд Солонгос, Куба, Венесуэл шиг өлсгөлөн нэрвэгдэж, тураалд орно!
Бослого гаргаж байгаа тонуулчдыг нь хар даа! Гантөмөрийн Уянга татвар төлж байгаа ч үгүй. Нээрээ, над шиг хүн амын орлогын татвар төлсөн байж магадгүй шүү? Шар сэтгүүлч Отгон, Цэнхэр үст Цэрэн мэтийн “коммунист савдагууд” нь “шантаажын хэдэн олз”-оос өөр орлого үгүй ч байхаа даа? Харин эдгээр хүмүүс тонуулчидад зориулсан, улиралын шинжтэй “шантаажчин” гэдэг бол ажлын байр бий болгодогийг манай ард түмэн мэднэ!
Өмнө нь буюу 1930-аад онд манай оронд Тонуулчдын бослого гарч байсан. Капиталыг шахан зайлуулах гэж нэртэй байв. Чинээлэг малчид болон гадаадын иргэдийн хөрөнгө, бизнесийг хуу хурааж авсан. Энэ бослогын зорилго нь Монголыг Улаан Оросын колони болгох явдал байсан бөгөөд колони ч болгож чадсан юм!
Түүхийн гашуун сургамж байсаар атал манай төрийн байж байгаа царайг хар даа! Нийгэмээ тэжээж яваа татвар төлөгчдөд, ажил олгогчдыг нь харийн даалгавартай тонуулчид шантаажлан, хөрөнгө бизнесийг нь булааж авахаар тэмцэж байхад дээрээс нь өөгшүүлээд сууж байна шүү дээ!
Нэртэйгээр нь Оросын колони болох алсын хараатайгаар,Тонуулчидын бослогоо дахин далдуур зохион байгуулж байгаагаа зарлачихвал яасан юм?!
Гэхдээ, Орос чинь өөрөө дайндаа сүйрээд, колончлох мөнгөгүй болсон байгаа. Тэд зүгээр л Монголыг өөртэй нь адилхан сүйрэхийг харах гэж байгаа юм. Тэгэхгүй бол, Сибирийн иргэд бөөнөөрөө Монголд очиж шопинг хийгээд, өөрсдийнхөө тэнэг удирдагчийг хараагаад салахаа байсан хэрэг!
Э.Бат-Үүл
