Цахим орчинд хөгжилтэй бичлэг, өвөрмөц контентоороо олон мянган дагагчтай болсон ALAGAA&NYAMKA хамтлагийнхан үргэлж өөрсдийн гэсэн өнгө төрхөөрөө бусдаас ялгардаг. Өргөн өмд, хэлхгэр цамцтай Алагаа, Нямка, Дэрмээ гурвыг фенүүд нь андахгүй.
Харин энэ удаад Дэрмээ олон нийтийн арга хэмжээнд оролцох үеэрээ өмнөхөөсөө нэлээд турсан төрхөөрөө олны анхаарлыг татлаа.

Түүний шинэ дүр төрхийг фенүүд нь анзаарч, “Жимбийтэл турчихжээ”, “Бараг танигдахгүй болсон байна” гэх мэт сэтгэгдлүүдийг үлдээж байна.


