Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгийг олон нийт ихэвчлэн үндэсний дээлээр гоёсон төрхөөр нь харж дассан. Төрийн айлчлал, олон улсын уулзалт, ёслолын арга хэмжээнд үндэсний хувцсаа тогтмол сонгодог тэрбээр энэ удаа Төрийн ордонд сонгодог оффисын хослолтойгоор манай дуранд өртлөө.
Цагаан өнгийн хээтэй хүрэм, ижил өнгийн юбик, хар цамц, энгийн аксесуар сонгосон нь түүний өдөр тутмын ажил хэрэгч төрхийг илэрхийлж байв.
Үндэсний дээлээрээ олны анхаарлыг татдаг Б.Батцэцэг энэ удаад илүү минимал, сонгодог хэв маягийг сонгожээ.


