Үндэсний их баяр наадмын төв цэнгэлдэх хүрээлэнгийн суудлын зохион байгуулалт үзэгчдийн шүүмжлэлийг дагуулж байна.
Суудлууд хоорондын зай хэт давчуу,хөлөө тухтай жийж суух боломжгүй, олон цагаар наадам үзэхэд хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд илүү хүндрэл учруулж байгаа аж.
Иргэд цэнгэлдэхийн суудлын тав тух, стандарт, үзэгчдийн аюулгүй байдалд илүү анхаарч, дараагийн засвар шинэчлэлдээ суудлын зай, тав тухыг сайжруулах шаардлагатай байгааг онцолж байна.


