Дуучин Э.Чулуунчимэг өөрийн цахим хуудсаараа дамжуулан олон жилийн турш дуугүй явсан шалтгаан болон хувийн амьдралдаа туулсан хүнд үеийнхээ талаар дэлгэрэнгүй хуваалцжээ.
Тэрээр “Хэлэх үгээ хэлж л байх ёстой гэж боддог болсоон сүүлийн үед. Дуугуй явсанаараа нээх хожоод байсан ч юм алга.
Ганц 2 дуугарахаар дуугарлаа гэж буруутгаж нэр хоч зүүнэ. Гол асуудал нь юу байсныг нь ч ойлгохгүй гарчиг хараа л дотор нь юу байгааг нь ч ойлгоогүй байж дайрдаг сонин өнгөц хандлагатай хүмүүс их болжээ, аль ч сэдэв дээр. Ер нь энэ дайрч давшилж байгаа сөрөг комментууд дандаа эмэгтэй тэгээд настайвтар хүмүүс, мөн хуурамч хаягууд байх юм.
Эр хүн ч бай эм хүн ч бай ер нь ноён нуруутай ухаалаг үүргээ ухамсарладаг хүн чанартай байх хэрэгтэй биз дээ. Яах вэ намайг тавлах нь тавлаг хамаагүй. Над шиг олон эмэгтэй олон айлын эрх охид ийм зам битгий туулаасай гэсэндээ бичихээр шийдлээ.
Багаасаа л аав ээждээ эрх танхи зөв сайхан хүмүүжилтэй удам судар сайтай сэхээтэн айлын хүмүүжлээр өссөн сайхан аав ээжийн тийм л сайхан гэр бүлд өссөн болохоор аав шигээ л эр хүнийг төсөөлж, эхнэртээ гар хүрдэг дарамталдаг зоддог харддаг басамжилдаг агсам нь дийлддэггүй, мөн залилдаг буруу зуршилтай гээд л эр хүнээс тийм аймшигтай араншингууд гардаг гэдгийг ойлгоогүй бага залуу насандаа эмэгтэй хүн хүнтэй суучихдаг юм билээ. За тэгээд хамт амьдраад ирэхээр юм юм үзнэ дээ, хүүхдээ өнчрүүлэхгүй гэж тэвчинэ, нэр хүндээ бодож байна гээд цагдаад өгөхгүй өнгөрөөж явсаар сүүлдээ эрүүл саруул энх тунх дээрээ аав ээжийгээ байгаа дээр үр хүүхэддээ амьд мэнд ээж нь явъя гээд салах шийдвэрт хүрсэн. За ийм амьдрал үзээгүй хүмүүс бол яагаад ч ойлгохгүй, яахаараа ингэдэг юм өөрөө хүнтэй явалдаад байсан биз гээд л ургуулж өгнө дөө кк. Яг үнэндээ би охиныхоо эцэгтэй хамт амьдрах хугацаанд ганц хором ч ганцаараа байж гэртээ ч ганцаараа ч үлдэж үзээгүй гэхэд хэн ч итгэхгүй байх. Ажилдаа ч хамт, гэртээ ч хамт гадуур дэлгүүр орсон ч ээж дүү нь юм уу хэн нэгэн байнга цуг явна. Яг л шорон. Хөдөө хажууд нь суугаад явж байхдаа цонхоор алсыг хараад гүнзгий амьсгаа аваад уужирдаг байлаа. Зүрх маань байнга өвдөөд гүйцэт амьсгаа авч болохгүй дутуу амьсгалаад давчдахаар зүгээр яваач п… минь гэнэ. Ер нь өвдөх эрх байдаггүй байлаа, хоолой өвдчихвөл ажилд садаа боллоо гэж уурлана, төрөөд ганцхан сартай л дуртай ажил минь болохоор дүн өвлөөр клип хийгээд л гүйхээс эхлээд их л завгүй амьдарсаан. Сайн анзаарсан хүнд жирэмсэн 5 сартай хамтарсан клип дээр гар минь хөхөрсөн л байдаг. Ер нь хамгийн аймаар зүрх зүсэм мэдрэмж нялх хүүхдээ тэврээд хаашаа ч гарч чадахгүй байхдаа нөхөртөө хууртагдах мэдрэмж. Өмнөх найз охинтойгоо уулзаад алга болно, тэрнийх нь найз залуу нь над руу уйлаад ярина кк нөгөө 2-ыг Нарны зам оруулаад алдчихлаа гээд л ккк. Кино кино. Тэгээ л сэтгэл хөрч эхэлдэг юм билээ. Уг нь найзууд гэж хэсэг л нөхөрлөсөн хүмүүс яг суугаад амьдрахаар тэс өөр болдог. Ер нь надтай яагаад суусан юм бол, хайргүй юм бол яагаад суусан юм бол гээд л зөндөө бодсон. Миний бодлоор би чинь оюутан байхдаа уран бүтээлдээ орчихсон цомгоо гаргачихсан хөөрхөн танигдаад эхэлсэн байсан, зүгээр хамт гоё дуулаад гоё амьдарна л гэж суусан байх гэж боддог юм кк. Хар гэдэг бол аймшигтай өвчин, хумсаа янзлуулаад сууж байсан ч гадаа хүлээнэ. Өөрийнхөө нэр дээрх дугаар бариулаад биллий нь шүүнэ, таньдаг 10 жилийн эрэгтэй хүүхэдтэйгээ мэндэлсэн ч хардана, гүйэ бүр ямар гоё дуулдаг дуучин бэ гээд зрителиэс Буриад дуучинд уулга алдахад тэр дуучинтай тайзны ард таарахад нөгөө өрөө рүү ор п… минь гээд л ккк. Анхны цомог бүх уран бүтээлийн архивтай нотебүүкийг маань уурлахдаа нугасаар нь хуга дарчихсан. Ер нь миний гэсэн болгоныг үгүйсгэнэ, эвдэнэ урна, тэр үеийн хайртай оранж утсыг минь ч хуга дарсан. Аав минь 11 онд компанийхаа шинэ жилээр азтан болж тэр үед мөрөөдлийн нотебүүкийг минь хожиж надад өгч байсан нандин зүйл минь шүү дээ. Айсандаа 2 сургуулийн дипломыг маань ураад хаячихвий гээд найзындаа хадгалуулж байгаад бүр сүүлд өөрийн гэр оронтой болоод гэртээ авчирч байх жишээтэй. Одоо л би хэлж байгаа болохоос энэ бүгд үнэн шүү дээ кк. Төгсдөг жил маамаалсан болохоор оюутан ч байнга ийш тийшээ дуулж гүйгээд 2 сургуулийн төлбөрөө хийчихдэг байсан би хүүхдээ хараад нялх биетэй нөхрийн гарт, төлбөрөө хийлгэх гэтэл ХААИС-ыг маань малын сургуулийн диплом чамд ямар хэрэгтэй юм, хая гэж уурлаад бөөн юм болж төлүүлж төгсөж билээ кк.
Эд бол зүгээр жишээ…
Аав минь гэртээ ээжид муухай үг хэлж харааж алгадаж ч үзээгүй орчинд өссөн би гэдэг хүн анх п… минь гэхэд учиргүй гомдож билээ, сүүлдээ зүгээр л амны уншлагад нь дасчихсан кк. Тэр хүний өссөн орчин угаасаа агсам согтуу дарк орчин байсан болохоор юман чинээ тоохгүй өссөн байдаг юм билээ.
Уг нь анх их хөөрхөн түрээсийн байрнаас эхэлсэн оюутны амьдрал юм юмтай хийх ажил нь ундарсан түмний хайрыг татсан, юм юмтай сайхан гэр бүл болсон. Гэвч хүүхэд болон завгүй ажил минь л биднийг холбодог болсон. Хэрүүл дэврэхээс айж тэвчинэ. Агсам хүн дийлддэггүй болохоор тайвширтал нь чив чимээгүй л байхгүй бол цохиулна. Тийм болохоор амаа хумихаас өөр арга байхгүй, уурандаа хүүхдээ хүртэл өлгийнөөс нь угз татахад эргэлдээ л өнхөрөөд өгсөн, зүрх өвдөм үйл явдалууд зөндөө зөндөө. Хэрэлдэхээр л тэр шөнө нь хүүхэд уйлаад байдаг болохоор тэвчинэ. Хүн зодсонууд нь л цагдаад бүртгэлтэй болохоос би нэр төрөө бодоод нэг ч цагдаад өгөөгүй нь буруу байсан юм билээ. Эргээд хэзээ ч уучлалт гуйхгүй. Юу ч болоогүй мэт. Өөрийнхөө ээжийг намайг өмөөрлөө гээд дарж сууж байгаад годон гутлаар зодчихсон. Аавдаа гар хүрнэ. Миний ээж энэ хүнээс болж нүдэн дээр нь охины нь зодсоноос болж 2 удаа даралт нь ихсэж ухаан алдаж унаад 2 удаа сэхээнд орж байлаа. Ээжийн амнаас хөөс гараад л ухаангүй, түргэний эич ирэхгүй удахад сандраад аймшигтай мэдрэмж бурхан минь. Сүүлийнх дээр Дарханы эмнэлэгт ээжийг гэртээ ухаангүй байхад нь найз авчрсан байна гээд гэнэт хуриманд дуулж яваад дуудагдаад Дархан явтал Баруунхараа ороод л би ядраад байна гээд унтчихсан, ямар ч сэтгэлгүй тийм л хүйтэн, ээж нь цуг явж байсан би цааш машинаа бариад л Дарханд ээж дээрээ очсон. Тэгээд ээжийгээ сахиж үлдэе гэтэл үлдээхгүй. Хатуу гэхэд дэндүү хатуу сэтгэлтэй. Ээж маань ухаан ороод миний охин яв яв ээж нь зүгээр гээд л үлдсэн. Хөөрхий хэрүүл уруул болно гээд тэр. Хартай хүн юу гэж үлдээх юм бэ кк, үлдээхгүй шүү дээ. Яг булангийн цаанаас хэн нэгэн бэлэн гарч ирээд л уулзах гэж байгаа мэт хардана ш дээ ккк. Аялан тоглолтоор явж байгаад том гутал авч шидээд нүд тэс хөх, будгаараа дараа л гарна. Гүэ нээрээ тийм дарамтны амьдралдаа дасаад эмэгтэй хүний сэтгэл зүй хүртэл хайрцаганд орчихдог юм шиг байгаа юм. За нэг л өдөр энэний гарт үхнэ гээд заримдаа бодогдоно. Аймаар аймаар. Өөрөө болохоор одоогийн эхнэртэйгээ уулзаж л байсан, анх бүр охиноо 8 сартай байхад энэ 2-ын харилцааг би олж мэдээд 2 жил найзтайгаа муудаад харьцахгүй болсон
ч сүүлд нь байнга таардаг хүмүүс 15 оны бэсрэг наадам дээр таараад, найзуудаараа өдөржин л хамт байсан, уулзаж суугаад найз маань ч надаас уучлалт гуйж алдаагаа давтахгүй гэж, би ч нээх агуу уучлалт хийж бүр найз нөхдөөрөө хамтарсан уран бүтээлүүд хүртэл хийж ккк арай уужуу юу би. Гэтэл харилцаа нь байгаад л байгаа нь мэдрэгдээд л байсан, би тэнэг хүн биш бүгдийг анзаарч байгаа ч хэлэхдээ хэлж ихэнхдээ хэрүүл зодоон болохоос төвөгшөөж явсаар сүүлдээ өнөө эмэгтэйгээ хардсан уураа надад гаргадаг болсон. Цуг дуулж байхдаа хөгжим явж байх хооронд нуруунаас базаад чихэн дээр баланстай дуулаач п…минь гэх энүүхэнд. Машинд зүв зүгээр явж байхдаа л гэнэт дүрсхийж уурлаад шууд шалтгаангүй цохиод авна. Нөгөөхөө хардаад хамт байхгүй болохоор бачимдаж байхгүй юу. Өнөө найзын утас руу янз бүрийн дугаар тайзны ард утсаа орхисон үед залгахад нь надад хардсан уураа гаргадаг учраас айгаад утсы нь бушуухан доош нь харуулж хүртэл тавьж байлаа кк. Яг энэ амьдрал үргэлжилсээр.
Тэгээд ер нь салахаар шийдэж салах боломжит өдрөө би ажлууд ундраад л байсан учраас олон сар хүлээсээн, хэрүүл хийхгүй чимээгүй явахаас өөр сонголт байхгүй учир. Тэгээд сонгуулийн буянаар ажлын чөлөө хэсэг гарч ээжийг Дарханаас ирэхэд нь ээжтэй хамт үсчин ороод ирье гэж гараад ээждээ та охиныг маань харж гэрт байж байгаарай би эргэж очихгүй, та намайг хаашаа явсныг мэдэхгүй байна л гээд байгаарай боломж гарангуут охин та 2-ыг авъя гээд тэр гэрээсээ би бүрмөсөн явсан даа. 2 хоногийн дараа гэрт үлдсэн ээж маань тэрнийг Эрдэнэт рүү сагсны тэмцээнд явсаныг нь хэлж, тэр хойгуур нь очиж өмсөх хувцасаа болон ээж охин 2-оо аваад бүрмөсөн явсан. Хамт байх 5 жилд охин минь л ааваараа овоглодог болохоос гэрлэлт ч батлуулаагүй, нэг хаяг дээрээ ч шилжиж ирээгүй байж байгаад тэгээд л салсан байдаг. Энэ хугацаанд бид хамтдаа хөдөлмөрлөсөөр 2 байртай болсон ч эхнийх нь аавынх нь нэр дээр анх захиалагдаж, дараагийн байр охин бид 3-ын нэр дээр байдаг. Ер нь бараг тэр хүний нэр дээр юу ч байхгүй. Дандаа аав ээж дээрээ үүсгэнэ. Анхны байрыг бүр Гангар инвест компани тухайн үед залуу хүмүүст боломж олгож ямар ч хүүгүй, урьдчилгаагүй гэрээ хийж дэмжиж байсан. Тэр үедээ байрандаа бага багаар тушаасан банкны орлогын баримтаа нандигнаж хурааж байгаад л зээлээ гүйцээж байсан даа. Харин захиалахдаа “аав үнэмлэхээ өгчих” гээд л аав дээрээ гэрээ хийж байсан. Охиндоо хадгаламж нээе гэхэд яахын чи авчихна гээд нээдэггүй байж билээ кк. Салсны бүр дараа жижиг байраа ядаж бид 2-т өг гэхэд сайн ярьвал чи надад өртэй гарна шүү, дуугүй зайл л гэсэн кк. Яагаад гэхэд хамтарсан тоглолтуудын ТВ-ийн реклам цацалтын бартерыг би хөгжим техникээ ТВ-үүдэд бартерын гэрээгээр ашиглуулж төлсөн. Тэдгээрийг үнийн дүнгээр тооцоход чи эсрэгээрээ надад өртэй гарна шүү л гэсэн ккк. Миний инээд шазруун 2 хүрч, харж байгаарай чамаас би юу ч гуйхгүй амьдарна гээд юу ч гуйгаагүй өдий хүрсээн. Яахав салахдаа harrier машинаа зээлтэй унаж гарсан, зээлий нь өөрөө дуусгаад өөрийн нэр дээр авсан. Өөр юм огт аваагүй, охиноо хүүхэлдэйг нь тэврүүлээд хөтлөөд салсан. Хүүхдийнхээ орыг ч авах гээд дараа нь өгөөгүй. Уг нь би нээх баян айлын босго сахиж хамт амьдарсан хүн биш биз дээ, хамтдаа бүхнийг босгочихоод. Одоо тэнд нь өөрсдийнх нь талынхан амьдардаг уу, түрээсэлдэг үү мэдэхгүй байна.
Бидний аялан тоглолтуудын бүх орлого ээжийнх нь Оюумаа гэх данс руу менежэр ахаас шууд шилждэг байлаа кк. 500 гаруй тоглолт нийт хйисэн байсан тэр үед. Надад хамт олж байгаа мөртлөө ямар ч мөнгөний мэдэл байдаггүй байлаа. Салчихсаны дараа хүртэл надтай хамтарсан “Хос орчлон” гээд цомог гаргачихсан Hi-fi дээр зарж байхад нь мэдсэн кк. Намайг бол бас тултал зарж идэж чадаж байгаа юм шүү кк.
Надад сүүлдээ энэ хүнээс салж чадах нь л том даваа байлаа. За тэгээд салсны 6 сарын дараа дүүгийндээ амьдарч байхад гэрийг нь олж мэдээд аав ааж 2 нь хадгаа авъя гээд ирсэн. Би гайхаад ямар хадаг гэхэд, бэр гуйсан хадгаа авах гэж ирлээ гээд. Манай аав ээж 2 тэгэхэд Дарханаас шилжиж ирээгүй аавын гэрт хадаг нь байсан тул тэр хадаг, мөнгөн аяга 2-ыг би удалгүй нэг сүүтэй хамт Дарханаас авчирч Ногоон төгөл хотхоны үүдний харуулд үлдээгээд гарч ирж аваарай гээд аав ээжид нь утсаар хэлээд явсан. Үүнийг дараа нь гуйвуулаад өөрөө авчирч өгсөн гээд ярилцлага өгсөн л байсан. За тэгээд намайг энэ хооронд юу гэж тайван байлгахав, салчихаад эхэндээ би Дарханд хамаатныдаа нуугдаж бүглээ, эрж хайгаа л ална шудна чамайг алчихаад өөрийгөө ална гээд л явж өгсөөн. Бүр дараагийн эхнэрээ төрөн төртөл элдсэн, тэр миний хүүхэд биш гээд л кк, хүү гараад ирсэн чинь овоо хайлаад ашгүй цаашаа явсан. Мөн ээж маань санаа нь зовоод охиныг элдээд хөөгөөд дарамтлаад байна гээд цагдаад өгсөний ачаар бас дарагдсан. Хэрэг нь нотлох баримтгүй гээд хаагдсан ч намайг дахиж дарамтлахаа больсон. Харин саяын 25 оны өнгөрдөг шинэ жилээр дуулж явахад минь согтуу ганцаараа таараад сайн уу гэснээ хацар дээр татаж үнсээд бөгс рүү алгаддаг юм даа согтуу толгой чинь, тэгээд би тайзнаас дуулаад буугаад ирсэн чинь богино платьетай байна гуя хасаа далд хий гэж уурлаад тэнд байсан хүмүүс салгаж би гараад явсан. Цуг байхдаа үсийг минь ч задгай тавиулдаггүй, богино платье өмсүүлдэггүй байсан. Ийм л харын өвчтэй хүн дээ.
Өнгөрсөн дуучдын шинэ жилээр уламжлал ёсоороо агсраа л орилоо л эхлэнгүүт эхнэр нь чирээ л аваад гарна лээ. Дотроо би күйэ мөн буянтай хүүхэн шүү ийм хүнийг надаас аваад явчихсан гээд бодож байгаа юм. Ер нь энэ 2-ыг суучихна гэж салахдаа бол ёстой төсөөлж байгаагүй, зүгээр л явалдаад байна гэж боддог байлаа. Яагаад гэвэл хамаг я-аар нь дуудаа л зүхээд байдаг байсан хүнтэйгээ сууна гэж хэн бодохов дээ. Тэр хүнд ч гэсэн гар хүрч л дуулддаг ойлгомжтой ш дээ, засрахгүй. Амьдрах явалдах 2 өөр шүү дээ. Яг амьдраад ирэхээр л мэдэгдэнэ ш дээ. Эхнэртэйгээ одоо хамт таарвал надтай дуугарахгүй, бүр охинтойгоо ч дуугарч чадахгүй. Арай юу. Сүүлд би үсчинд таараад түмэн мэдэж байгаа охинтойгоо ч дуугарахгүй арчаагүй юм бэ чи гээд өөрт нь хэлсэн. Охин чинь Филиппин явлаа карманы мөнгө өгөөрэй гэж хүртэл хэлсэн, явуулаагүй байна лээ. Сүүлийн 3 жил хичээлийн хэрэгсэл гэж жаахан юм нэхэж бэлдүүлдэг болсон. Өнгөрсөн жил 1 сая 500 мянгаар юм авч өгсөн шүү л гэж байна лээ. Хүүхдийн хэрэглээ одоо ямар байх билээ. 1,5 саяаар одоо яг юу авч хүрэх үү тэ, авч өгч байгаа нь их юм даа. Төрсөн өдрөөр нь сүүлийн 2 жил эхнэрийнх нь данснаас 500к ирж байна лээ. 23 онд Европт явж байхад аав нь сая төгрөг карманы мөнгө явуулна гээд зүгээр байгаа хүүхэд рүү залгаж хэлчихээд хийгээгүй. Охин нь иртэлээ 20 гаран хоног ээж ээ аав миний данс руу мөнгө хийсэн үү гэж бүлтийтлээ өдөр бүр асуусан. Ер нь олон жил болохдоо охинтойгоо 2-уулхнаа ганц ч уулзаагүй. Согтохоороо залгаж худлаа юм амална, тэгээд л байхгүй таг болно. Бүр багад нь төрсөн өдрөөр нь аав нь очлоо гээд өдөржин хүлээлгээд ирээгүй. Нэг төрсөн өдрөөр нь бөөн юм болж ирэхдээ ангиараа тоглож байхад нь ганцаараа ирчихгүй, найзууд дунд нь эхнэр хүүхдүүдтэйгээ ирээд бүүр эвгүй байдалд оруулаад хүүхэд хямраачихсан. Ганцаараа ирэх ухаан ч байхгүй. Багад нь өгөөд явуулдаг байсан чинь 18 онд Тэрэлжид ах дүүс гэр бүлээрээ амралтанд явах гэж байна, дүүгийнх нь төрсөн өдөр гээд охиноо хоногоор аваад явсан. Харин дараахан нь тэндээ архи дарс залуучуудаараа ууж хоноцгоож байгаад эхнэрийнх нь дүү нь хүчингийн хэрэгт хохирч тэнд байсан нэг эрэгтэй нь Налайхад цагдаа дээр хэрэг үүссэн байхыг нь мэдээд ухаан алдах шахаад айгаад охиноо хэзээ ч дахиж хоногоор өгөхөө больсон. Ээж хүн охин нойтон хүүхэдтэй хүн чинь айдаг юм байгаа биз дээ. Энэ олон жил тэтгэмж нэхэхгүй зөнгөөр нь хаясан би сүүлдээ энэ хавар том болсон охиндоо загнуулсан. Аавд хариуцлагы нь үүрүүл ээж ээ, тэр тэтгэмж тогтоолго, та яагаад ингээд яваад байгаа юм гээд. Хэд хэдэн удаа ааваасаа мөнгө гуйсан юм билээ, бөөн юм болж дахин дахин залгуулж 100к 200к өгсөн байгаа юм. Ээж нь аавын чинь гэрийн хаягий нь яг тооты нь мэдэхгүй байна аа, өргөдөлд бичдэг юм байна гэсэн чинь сая хавар аавынхаа гэрийн гадаа тоотыг нь мэдэх гэж очоод өвөө эмээтэйгээ таарсан байсан, энүүгээр дугуй унаж явсан л гэж хэлсэний нь сонсоод охиноо өрөвдөөд шууд өргөдлөө өгсөн. Юу ч гуйхгүй амьдарна гэсэн шарандаа басамжлаад дорд үзээд байдаг байсан болохоор нь энэ хүрэхгүй юу би. За тэгээд саяхан шүүхээс дуудлаа гэж над руу согтуу бүтэн өдөржин залгаж дарамталсан. Чиний сонгосон амьдрал биз дээ гээд л. Би энэ шоронд чинь ороод өгье та нар намайг дарамталдаг хэн бэ гээд л. Зүгээр л хөрөнгийн маргаан хийгээгүй хүүхдийн тэтгэмж тогтоолгож байхад шүү кк. Би одоо тэрэнд дарлуулаад зодуулаад хууртагдаад дуугүй амьдраад байх байсан юм байх өө. Чи л надаас явсан чиний буруу биз дээ, чи яваагүй бол би өнөөдөр ингэж амьдрахгүй байсан ч гэх шиг. Би ямар тэрнийг найзтайгаа суулгаа юу кк. Тэгээд хүмүүст надаас салсанаа араараа тавиулсан гэж үлгэр зохионо. Ганц ярьдаг зохиол нь л тэр. Хэн ч энэ хүнээс ийм авир гардаг гэдэгт итгэдэггүй. Нээх гэмгүй царайтай. Эрэгтэй найзуудынхаа бараг ихэнхийг нь зодож хамры нь хугалсан. Энэ бол зөвхөн наад зах нь. Цагдаа дээрх танхайн хэргийнх нь тоо тоогоо алдсан.
За тэгээд дараа нь би нэг бөх залуутай амьдарч үзвээ. Энэ хүн шиг хардаж зодож зовоогоогүй ч мөрийтэй тоглоом тоглодог байсныг нь мэдэхгүй санхүүгээрээ самруулсан. Арайхийж охины ааваас хойш нэг юм өндийж лизингийн байртай ч овоо нэг амьдрал ахуй жигдэрч байтал ковид ч таарсан, орлого ч гүй, тэр хүний зээлийг нэр дээрээ авч өгөөд бөөн санхүүгийн асуудалтай, аав минь гэнэт бурхан болчихсон. Зүгээр л сэтгэлийн гүн хямралд орсон доо, 6 сар нойргүй болж үзлээ. Ядаж хөл хориотойг хэлэх үү. Аав ээж нь байхгүй айлын ганц хүүхэд эвий минь гээд л мөн ч их итгэсэн дээ, аймаар панаалтай, зүгээр л мөрийтэй тоглодог хүн мэргэжлийн залилан хийгч болчихдог юм билээ. Машиныг маань хүртэл худлаа хэлээд итгэмжлэх хийгээ явсан чинь тоглочихсон байсан. Ер нь анхнаасаа тоглоомчин хүн зорилго нь тэр л байсан юм билээ, амьдрах биш. Маш олон хүн бас над шиг хулхидуулсан байсан, үй зайгүй найз нөхдөөсөө авахуулаад тусалж дэмжсэн ах эгч нараа гээд л хэдий хэр боломжтой хүн байна, тэрэнд нь тохируулж мөнгий нь салгадаг. Цалингийн зээлээс авахуулаад, тэтгэвэрт цагдаа хөрш ахыгаа гарахад нь нөгөө бөөн авдаг хэдэн төгрөгий нь, хүний том жип машин тэргий нь гээд л 5000 ч байсан, 500 сая ч байсан залилж авдаг , маш их хүн хохироосон байсан. Тэр авъяас нь бол гайхалтай. Ёстой ёроолгүй сав гэж тэрийг л хэлэх байх, хайран түмний хүндлэл хайр. Намайг хамаг хөрөнгий нь аваад самарсан гэж хүмүүс ярьсан л байсан, ёстой тэр хүн талх ч барьж орж ирж үзээгүй дээ. Юун тэрийг самрах тийм юм байхгүй. За тэгээд алга болсноос нь хойш 1 жил бол намайг хөндлөнгөөс амраагаагүй ээ, хүмүүс залгаж бухимдана, цагдаагаас эрэн сурвалжилна, нас барсан аавын минь дугаар луу хүртэл аавын нэрийг нь хэлж танай хүргэн тэрнийг эрэн сурвалжилж байна гээд л, ээж маань өнгөрсөн хүнийг хүртэл асууж залгалаа гэж аавын дугаарыг барьж байсан болохоор давхар хямраад л, бурхан минь тэр цаг үе үнэхээр аймаар байсан. Өрөвдөж хайрлах сэтгэл ч байхгүй, мөнгөний үнэ цэнэ, амьдралын үнэ цэнийг юман чинээ бодохгүй ёстой тэнэг хүн. Энэ санхүүгийн асуудлаас гарч өр ширий нь дарж дахиад л босч ирэх гэж дэлгүүр хоршоо ч ажиллуулж дуулахын хажуугаар унтах ч эрхгүй ажиллаж байж өндийсөөн өндийсөн. Дахиад л шинээр босч байгаа юм өөртөө бол. Яахаараа ч ингээд бас бүтэлгүйтсэн юм бүү мэд ээ, хэт гэнэн өөрсөд шигээ л хүнийг бодож явсных байх. Тэгээд ер нь би бодсон, үр хүүхдээ том болж их сургууль соёл, амьдрал ахуйдаа хүртэл хүнтэй суух шаардлагагүй гэж үзсэн. Ямар ч хүн таараа билээ үр хүүхдээ л бодох минь, төрсөн эцэг нь хүртэл сэтгэл тавихгүй байхад би ганцаараа явъя гэж.
Дахиад алдчихлаа гэж нэг хэсэг хямарсаан хямарсан, сүүлдээ би ямар бусад хүнд амьдарч өгөх гэж байгаа биш өөрөө л амьдарч байгаа миний амьдрал шүү дээ гэж юуг ч тоохгүй байхаар шийдсэн.
Одоо энэ бүхнийг бичлээ гэж янз бүрийн дайралт ирэх л байх, янз бүрийн зохиолоо бичдэгээрээ бичих л байх. Гайхах юм байхгүй ээ, би өнөөдрийг хүртэл хэнийг ч хохироож амьдраагүй учир. Гол нь над шиг эмэгтэй хүн гэнэн битгий байгаасай гэж олон охид эмэгтэйд хэлмээр санагдсан юм, хаашдаа л энэ 10 жил энэ сэдэвт би дарлуулсан юм чинь нуугаад яахав. Сүүлийн үед гарч байгаа хүчирхийллийн кейсүүдээс бас харж л байгаа байх, буруу хүнтэйгээ сууж өөрийгөө үрсэнээс ганцаараа явсан нь дээр шүү дээ. Худлаа би одоо хэнийг ч буруутгахгүй гэж гэгээн дүр эсгээд ч яах юм. Болсон процесс л энэ. Гэхдээ би өнгөрсөн амьдралдаа огтхон ч харамсдаггүй ээ, ийм сайхан ухаалаг охиныг минь бэлэглэсэнд амьдралд талархдаг. Алдсан бүхэн минь сургамж болсон байх, мөн ямар их хүч эмэгтэй хүнд байдгийг мэдрүүлж өгсөн дөө.
Хүн чөлөөтэй сэтгэх эрх чөлөөтэй, хувийн өөрийн гэсэн орон зайтай, хүссэнээ хийгээд явах чадвартай, гол нь сэтгэлийн бяртай л байхад бусад нь юу ч биш ээ. Мөнгө мянга олдог ч байхгүй мэт сэтгэхүйтэй харамчаас илүү мөнгө бэлэн байхгүй ч сэтгэлийн хүчтэй хүн баян байдаг. Тэр ч хүчээрээ бүхнийг бүтээдэг гэж би боддог. За энэ хүртэл уншсанд баярлалаа. Нэгийг бодож хоёрыг тунгаана биз ээ” гэжээ.

