Хортой хар усыг Швейцарууд мэддэг болсон байна. Хүүхэд залуучуудыг тархины сааталд орж донтуулж байгаа гэдгийг мэдээд, авах хүн олдохгүй бараг тал үнээр нь зараад ч авсангүй нилээд хэд хонож байна.
Монголд ч гэсэн худалдаж авахаа л больчихвол үйлдвэр урсгал зардал алдагдлаа дийлэхгүй хэсэг хугацааны дараа дампуураад хаалгаа барих болно. Манайд бол их хорон макетинг хийдэг, ядуу болохоор мөнгөнд нь тааруулж балга балгаар нь савалж зарна.
Энэ хорт ус чинь нэр нь адилхан хэрнээ дотроо олон янз байдаг амт нь хүртэл өөр өөр байдаг, чихэр байхгүй гэдэг хамгийн “сайн” нь ч хор, хамгийн “муу” нь ч хор.
Хярам уу, булаг шанд рашаан ус уу, сүү тараг шар сүү уу, монголдоо ургадаг чацаргана, ухрийн нүд, улаалзганий шүүс уу. Олон төрлийн уух шингэн, сонголт байхад хор худалдаж авч уудаг, бас хүүхэддээ авч өгч сургадаг, өөрийгөө гэр бүлтэйгээ хамт хорлодог нөхдөд хандаж бичлээ.
Previous Post