Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025

    Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

    06/24/2025

    Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Түүхүүд: Дамбийжанцанг устгах цэрэг-тагнуулын арга хэмжээ
Фото

Түүхүүд: Дамбийжанцанг устгах цэрэг-тагнуулын арга хэмжээ

coolBy cool04/16/2019Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монголын баруун хязгаарт суурьшин газар нутаг таслан авч, ард иргэдийг үймүүлж хувилгаан хэмээн өргөмжлөгдсөн халимаг Дамбийжанцанг Монгол Улсын баруун хязгаарыг тохинуулах сайдаар томилох гэж байгаа тухай цуурхал тарааж, туслагчийн хүчээр “Жа ламтан”-ы өөрийн нь сонорт хүргэжээ.

Дараа нь гүн С.Ламжав, Дилав хутагт В.Жамсранжав нараар “Таныг баруун хязгаарыг тохинуулах сайдаар томилох санал Засгийн газарт буй бололтой” гэсэн утгатай захидал бичүүлэн хүргүүлж, удалгүй Засгийн газраас томилогдсон халхавчаар Н.Дугаржав, Д.Нанзад, Х.Сандуйжав, цэрэг Д.Даваа, Д.Содномдаржаа. Даш, МЛувсандамба нарыг бараа бологчоор дагуулан Маажинсан уулнаа очиж, Дамбийжанцанд хэд хэдэн удаа бараалхаж, бэлэг сэлт өгөх зэргээр сэжгийг арилган, итгэлийг олсны эцэст үүргээ амжилттай биелүүлжээ.

Засгийн газар, Бүх Цэргийн Зөвлөлөөс 1922 онд Дамбийжанцанг устгахаар гаргасан шийдвэрийн дагуу “нууцаар хядан сөнөөхөөр битүүлэг хэрэглэл бэлтгэх аргыг зүйлчлэн хэлэлцээд”, оролцох хүн хүчин, хүлээх үүрэг, явах зам, цаг хугацаа зэргийг нарийвчлан төлөвлөсөн байна.

Энэхүү цэрэг-тагнуулын арга хэмжээний төлөвлөгөөнд Улиастайн сайд гүн Лхамжав, Дилав хутагт Жамсранжав, Засгийн газрын ба Бүх Цэргийн Зөвлөлийн төлөөний сайд, бэйс Н.Дугаржав, хороон дарга Нанзад, Засгийн газрын төлөөний түшмэл бөгөөд ерөнхий дарга Д.Балдандорж нар тус тусын гүйцэтгэх үүргийг тодорхойлж, төлөвлөгөөнд гарын үсэг зурж баталгаажуулжээ.

танин мэдэхүй түүх
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.