Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026

    Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

    07/11/2026

    Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»С.Зориг агсны 22 настайдаа дүү С.Оюундаа бичсэн захидал
Фото

С.Зориг агсны 22 настайдаа дүү С.Оюундаа бичсэн захидал

coolНийтэлсэн: cool04/22/2019Шинэчилсэн:04/22/2019Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

С.Зориг энэ захидлаа 1984 оны дөрөвдүгээр сарын долооны өдөр Москвагаас, тухайн үед Чехословак улсад сурч байсан дүү Оюундаа бичжээ. Захидлын мөрүүд дунд “Би монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэсэн үгс нь бий. Тэр тэгэхэд 22 настай байжээ.

“Сайн байна уу, миний хайрт дүү!
Ах нь сая чиний захидлыг аваад их баярлалаа. Би чинь бараг захиа авдаггүй юм байна. Бараг ганцхан чамаас л авдаг гэж болно. Гэхдээ би өөрөө бичдэггүйн улмаас гэдгийг бүрэн дүүрэн ойлгож байна.
Москвад цаг агаар дулаарч байна гэх үү дээ. Сая цахилгаан шатанд явж байсан чинь нэг болгар шал тэнэг выражение(зүйрлэл) хэлсэн. Гэхдээ Москвагийн цаг агаарт тохирч байж ч мэдэх юм. Тэр хэлэхдээ: “Погода В Москве мелкобуржуазная”- гэсэн. Жаахан маразм маягийн(маразм гэж үгийг мэдэхгүй бол орос-чех тольноос хараарай) үг боловч үнэхээр энд нэг дулаараад л, нэг хүйтрээд л байна.
Ах нь дипломынхоо ажлыг хойшлуулсан. Бичих гэсэн юм маань бүгд л мэддэг, олон удаа бичигдчихсэн, шал хэрэггүй юм шиг санагдах юм. Номнуудыг зүгээр нэг хуулах сонирхолтой биш. Болохгүй бол тэгж таарна л даа. Зүгээр нэг хуулах байсан бол ч нэг диплом бичих чинь 3 өдрийн л ажил болно шүү дээ. Одоохондоо энэ өгөр толгой мэдэж байгаа юм ч гэж байхгүй, хоосон хэдэн лозунгаар л дүүрсэн байх шив.
Чиний захиаг уншаад бодсон чинь, “биоритм” энэ тэр гээд их хоосон утгатай, өөрийгөө цагаатгах гэсэн юм бичжээ гэж өөрийгөө бодлоо. Бодоод үзэхэд, үнэхээр биоритм гэж байдаг бол, зарим хүмүүс биоритмээ хамгийн доод цэгт очсон үед ч бидний хийж бүтээдгээс ихийг хийдэг юм байна. Харин дээд цэгтээ бол “оюун ухааны гайхамшигтай үр дүн”-д хүрдэг болж таарах нь ээ? Би андуураагүй бол, бид ч бас оюуны хөдөлмөрийн хүмүүс.
Мэргэжил болгон өөрийн онцлогтой. Би байгалийн шинжлэх ухааны хүн байсан бол ямар байх байсан бол гэдгээ нэг л төсөөлөхгүй байна. Гэхдээ физик, тооны төрлийн юм байсан бол хичээлээ илүү сайн хийх байсан байж болох юм. Яагаад гэвэл, тэнд миний хийсэн ажлын үр дүн шууд, тэр дороо гарч ирнэ. Тэгэхэд гүн ухаан гэдэг чинь, үр дүн нь шууд гардаггүй, ер нь их нарийн төвөгтэй зүйл юм. Байгалийн шинжлэх ухаан дунд Чи бөгөөд Байгал орчин, Чи бөгөөд чиний судалж буй Объект байгаа юм. Тэгээд ч байгалын ухааны судлаачид өөрийн хисэн ажил, нээлтийнхээ нийгмийн ач холбогдол, үзүүлэх нөлөөг ер нь муухан төсөөлдөг юм. Ямар нэгэн юм хийснийхээ дараа л тэрнийгээ эргэн боддог. Харин бид бол бүх юмаа эртнээс төсөөлөн, хэтийн төлөв гарган бодож байх ёстой юм. Бидний харьцаа бол Би бөгөөд Объект. Гэхдээ Объект нь Хүн юм.
Саяхан францын нэг хүүхэлдэйн кино үзсэн-“Властелин времени”(Цаг хугацааны эзэн”) гэж. Их зүгээр. Эйнштейний онолоос гардаг(Гэхдээ би одоо болтол, E=mc2 томъёог эс тооцох юм бол Эйнштейний харьцангуйн онолыг гүйцэд ойлгоогүй л байгаа) цаг хугацаанд буцаж явах боломж одоо хүртэл миний толгойнд багтдаггүй юм. “Цаг хугацаагаар аялах”- гэдэг нь утгагүй зүйл мэт надад санагдавч, онолын хувьд бол боломжтой байж болно. Яагаад гэвэл өнөөг хүртэл хэн ч үүнийг няцаагаагүй байна. Мөн энэ ертөнц эхлэл , бас төгсгөл ч үгүй нь цаг хугацааны зэрэгцээ ертөнц байгааг илэрхийлж байна гэж үзэх юм бол энэ бүхэн боломжтой ч байж мэдэх юм. За за, би гэж хөгшин… тодруулбал залуу маразматик болж…
Ер нь бол манай хүмүүс ихийг үзэж, харж, мэдэж байгаа учир тэд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэх нь зүй ёсны асуудал юм. Яагаад гэвэл, манай нийгэм халуунтай байна. Зарчим ёсоор бол хамгийн тэргүүний нийгэм байх ёстой. Би Унгарын туршлагыг их сонин гэж үзэж байна. Тэд ард түмнийхээ амьдралын түвшинг нилээн дээр гаргасан, тэгээд одоо өрөө төлөх ажилтай ч тэр түвшингээ барьж байна. Гэтэл манай ард түмний амьдралын түвшин тун дорой байна. Зөвхөн амьдралынхаа наад захын хэрэгцээг л хангаж байна. Хүмүүсээ хувь хүний(личность) түвшинд хүргэж чадахгүй байна. Тиймээс ч бодож санаж байгаа зүйл нь дорой, эрин цагаасаа хоцорсон явдал тун тод харагдаж байна. Хотод мах олдохгүй, ер нь юм их ховор байгаа сурагтай. Энэ нь жилийн жилд. Улсын эдийн засгийн бодлогыг үндсээр нь солих хэрэгтэй юм.
Та нар юун тухай кино хийх гэж байгаа чинь их сонин байна. Чи тодорхой бичсэнгүй энэ захидалдаа.
Миний дүү англи хэлээ сайн сураарай. Ах нь бас сурахыг оролдож, дүүгээ гүйцэхийг бодно. Ер нь цагаа зөв зохицуулж байх хэрэгтэй юм. Хичнээн их юм мэддэг болно, тэр чинээгээр чиний боломж их болно. Тэр чинь олон юм үзэж, нүд тайлна гэсэн үг. Бид улсаа өндөр хөгжилтэй орон болгох хэрэгтэй (Японы түвшин бол мөрөөдөл л дөө). Тэгэхдээ би монгол хүний саруул ухаанд итгэдэг юм.
Наташа эгчийнд нэг очсон. Өвөөгийн тухай бичсэн нөгөө хоёр өгүүллийг аваачиж өгсөн. Мөн Занабазарын уран бүтээлийн тухай ном өгөв. Их баярлаж байна лээ.
Гэр рүү хоёр удаа ярьсан. Бүгд сайн гэсэн. Хоёр пацан(ахын) гэр нь засварт орсон учир манайд байгаа юм шиг байна. Ёстой буулгаж өгч байх шиг байна лээ. Гэхдээ хөгжилтэй биз.
Одоохондоо ийм шив.
Ахынх нь толгойд ямар “бантан” байгааг захианаас минь чи харж байгаа байх.”

Зориг захидлаа ийнхүү дуусгаад, доор нь өөрийгөө зуржээ. Зургийн тайлбар нь:”Зориг ах нь эрийн цээнд хүрэх замд”

С.Зориг
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.