Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026

    Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

    07/11/2026

    Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»Түүх:Богд хаант Монгол улсын үеийн тагнуулын үйл ажиллагаа
Фото

Түүх:Богд хаант Монгол улсын үеийн тагнуулын үйл ажиллагаа

coolНийтэлсэн: cool04/30/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

1911 онд Монголын нийгмийн янз бүрийн анги давхаргын дэвшилтэт хүчний тэмцлийн үр дүнд Манжийн ноёрхлыг түлхэн унагаснаар үндэсний эрх чөлөөний хувьсгал ялж, Олноо өргөгдсөн Монгол Улсыг тунхаглав. Энэ үеэс эхлэн Монголын удирдагчид тусгаар тогтнолоо бататгах, гадаад улсуудаар тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх, хөрш зэргэлдээх улс орнууд Монгол Улсыг хэрхэн үзэж, ямар чиглэл бодлого баримталж буш мэдэх зорилгоор мэдээ, мэдээлэл олох ажлыг явуулж байсан байна.

Алс Дорнодыг мэдэлдээ нэгэнт авсан Хаант Оросын газар нутгаа тэлэх цаашдын зорилго, Монголд цэрэг суулгах, засаг захиргааны өөрчлөлт хийх, хан үндэстнийг суурьшуулах Чин улсын “шинэчлэл”-ийн оролдлого, Монголд уул уурхайн концесс болон төмөр зам барих эрх олж авах гэсэн их гүрнүүдийн ашиг сонирхол давхцан солбилцон байв. Эдгээр улс гүрнүүд өөрсдийн бодлого. сонирхлоо хэрэгжүүлэхийн тулд дипломат, тагнуулын хийгээд бусад аргыг өргөн ашиглаж байлаа.

Тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх оролдлого

Шинэ тулгар улсынхаа тусгаар тогтнолыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлэх нь Богд хаант Монгол Улсын гадаад бодлогын нэн тэргүүний зорилт байлаа. Монгол Улсын хувьд тухайн үед гадаад ертөнцөд нэвтрэх бараг ганц боломж нь Орос орноор дамжуулан бусад оронтой харилцаа тогтоох явдал байв.

Хятад улс гадаад орноос их хэмжээний зээл авах гэж байгаа тухай Бээжин дэх Монголын тагнуулчид төвдөө мэдээлсэн байдаг. Уг мэдээг Оростой харилцаа тогтооход ашиглахаар Богд хааны тагнуулын түшмэл гүн Балданцэрэн, Богд хаан болон ГЯЯ-ны сайд чин ван Ханддорж, ДЯЯ-ны сайд Да лам Цэрэнчимэд нарт айлтгахад хянан хэлэлцээд “Ёсоор болго” хэмээн зарлиг буулгажээ.

Гүн Балданцэрэн мэдээг бага зэрэг өөрчилж “Хятадууд гадаад улсаас зээл авч, уг мөнгөөрөө зэвсэглэн Хүрээ рүү цэрэг хөдөлгөхөөр завдаж байна” гэсэн утгатай болгон Орос дахь тагнуулчаараа дамжуулан тараасан нь 1912 оны 9 дүгээр сард оросуудыг монголчуудтай хэлэлцээний ширээнд суухад түлхэц болсон юм.

1913 оны 1 дүгээр сард Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Яамны тэргүүн сайд Да лам Цэрэнчимэд “Японтой харилцаа тогтоох, Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх, Ар, Өвөр Монголыг хамаарсан тусгаар тогтнолын талаар Японы үзэл бодлыг лавлаж мэдэх”- ээр явсан нь сэжиг авахуулж, оросууд япончуудтай хуйвалдан зориуд уг хэргийг тасалдуулж, зорьсон хэрэг нь бүтсэнгүй буцан ирсэн байна.

Үүний дараа хэрэг явдлыг илээр явуулж болохгүйд хүрмэгц туршлагатай тагнуулч “япон” хэмээх А.Данзан 1914- 1915 оны үед Гадаад Яамны сайд чин ван Ханддоржийн даалгавраар Харбинд очиж, япончуудын Монголын талаарх байр суурь, Монголын тусгаартоггнолыг зөвшөөрүүлэх болон дипломат харилцаа тогтоох боломж нөхцөл буй эсэхийг тандан мэдэхээр явж байв.

Тухайн үед тагнуулын бие даасан нэгж, байгууллага байгаагүй боловч Гадаад Яам, Дотоод Яам, Цэргийн Яам, зүүн, өмнө, баруун хязгаарын сайдуудаас өөр өөрсдийн чиглэлээр тагнуул, сөрөх тагнуулын шинжтэй ажил явуулж байжээ. Тухайлбал, Цэргийн Яам болон Баруун хязгаарын сайдаас хилийн чанадад тагнуулаар хүн явуулж байв. Богд хааны шууд удирдлагын дор сөрөх тагнуулын болон тагнуулын мэдээлэл, дүн шинжилгээний ажлыг явуулж байв. Гадаадад зохиох тагнуулын үйл ажиллагааг Богд хааны дэргэдэх шадар захирагч Баатар хэмээх хүн удирдан зохицуулдаг байжээ.

түүх чөлөөт цаг
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.