Хонь: Энэ сарын эхээр оддын эрч хүчний хуваарилалт өөрчлөлттэй байх тул танаас ихээхэн чармайлт шаардана. Зарим хүмүүс цаг хэмнэх гэж яараад алдаа гаргах магадлалтай байна. Олон зүйлд самгардалгүй өөрийн байр суурийг бататгах үйл ажиллагаанд гол анхаарлаа төвлөрүүл. Эрүүл мэндээ сайн хяна. Хоол хүнсний сонголтод ухаалаг ханд. Хортой зуршлаа сайн тэвчих хэрэгтэй. Хайр дурлалын адал явдалд орооцолдох хэрэггүй бололтой. Гэр бүлд асуудал үүсэж магадгүй бөгөөд та аль болох тайван ханд. Ямар нэгэн баярт үйл явдал эсвэл хувийн дурсгалт мөчийнхөө ойг тэмдэглэх зэрэг нь гэр бүлийн таагүй харилцааг өөрчилнө. Сарын дунд үед шүүхийн маргаан танд ашиггүйгээр шийдэгдэнэ. Заль мэх, сэтгэл гутралтай тулгарсан ч энэ байдлыг уучлах нь танд хэрэгтэй. Од эрхсийн өгсөн дохиог өөрийн зөн билгээ ашиглан мэдрэх нь таагүй цаг үеийг давах гол арга зам байх болно. Бясалгал хийж, дотоод ертөнцөө ил гарга, өөрчил. Сайн найзууд танд таатай мөчүүдийг авчрах болно. Сарын сүүл рүү хувийн амьдралд гэнэтийн өөрчлөлт гарна. Гадаад төрхийн дур булаам байдал нэмэгдэнэ. Бүтэмжтэй хайр дурлалын харилцаа танд баяр баясгалан, өөрийн хүчинд итгэх итгэл бэлэглэнэ. Та бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэх чадвартай байна. Энэ нь бизнесийн уулзалт, хэлэлцээрт давуу тал байх болно. Гэр бүлдээ цаг зав гаргаж байх нь ажилдаа улайраад мартаж болохгүй үүрэг хариуцлага байх болно. Зугаа цэнгэл хөөх нь тааламжтай бус. Хамгийн чухал хүмүүсдээ цаг зав гарга. Танд тусалж, дэмжиж байсан бүх хүмүүст баярласнаа илэрхийл. Бусдын тусламжийг авахдаа тэдэнд буцааж өгөхийг эрхэмлэ. Харин бусдад тусламжийн гараа сунгахдаа хэзээ ч битгий хариу нэхээрэй гэж од эрхэс зөвлөж байна.
Үхэр: Энэ сарын эхэн үед ойр дотныхоо хүмүүсийн халамж хайраар дүүрэн байх нь. Харин ганц бие хүмүүс хайр дурлалын тал дээр болгоомжтой байхад илүүдэхгүй. Та жолоо барьж хол явах бол болгоомжтой бай. Өр төлбөртэй хамаатай асуудлыг сайн нягтлан бодож, зарлагаа багасгах арга замыг хай. Их эрсдэл дагуулах ч ирээдүйтэй ажилд цаг хугацаагаа зориулахаас бүү ай. Бүтээлч хүмүүс шинэ бизнес эхэлж болно. Шинэ санаагаа хэрэгжүүлэх нь их хэмжээний ашиг орлого оруулах төлөвтэй байна. Сарын дунд үед мэргэжлээ дээшлүүлэх чөлөөт цагийн курст элсвэл таны нөхцөл байдал сайжирна. Дутагдалтай зан чанартаа өөрөө шүүмжлэлтэй хандаарай. Аминч болон хүйтэн хөндий зан илэрч магад. Таны хүсэл зорилгод бодитоор саад учирч магадгүй. Гэвч та бууж өгөх хэрэггүй. Бясалгал болон йогийн курст орох нь зөв. Энэ нь таны эрч хүчийг элдэв эм тариагүй сэргээх болно. Архи согтууруулах ундаанаас холуур бай. Энэ сарын сүүл рүү ганц бие хүмүүс сэтгэлийг татах хүнтэй учирч магадгүй. Та нүүрэндээ инээмсэглэл тодруулж, өөртөө итгэлтэй алхвал бусдад нөлөөлөх чадвар тань нэмэгдэнэ. Эрч хүч муугүй байх тул ажил дээрээ санаачилгыг гартаа авах амархан байна. Харин та бусдыг захирах хүсэл, түрэмгий зангаа зоргоор нь тавивал саад тотгор учруулна. Од эрхэс таны эрүүл мэндэд аюул тулгарч буйг зааж байна. Машин жолоодох бол болгоомжтой бай. Архи тамхи хэрэглэх, хоолоо ихдүүлэн идэх нь эрүүл мэндэд хортой. Нийгмийн сайн сайхны төлөө чин сэтгэлээсээ гаргасан дуу хоолой өндөрт хүрнэ.
Ихэр: Сарын эхэн үед од эрхэс хайр дурлалын асуудлаар хөөцөлдөхгүй байхыг зөвлөж байна. Өрсөлдөгч талын хүмүүс таны ажилд нэвтрэн орж, хутган үймүүлж магадгүй. Гаднын нөлөөгөөр эрүүл мэнд муудах нь таны ажилд нэлээдгүй саад учруулна. Ганц бие хүмүүс хүнтэй танилцах эсвэл хайр сэтгэлийн хуучин холбоогоо сэргээх магадлалтай. Урьдын хайр дурлалын явдал бодогдсоор байх бололтой. Ажлын ачааллын хажуугаар гэр бүлийн асуудал гарч ирэн таныг бага зэргийн стресст оруулна. Ажлын байранд зөрчил хэрүүл үүсч болзошгүй байна. Сарын дундуур таны амьдралд хэн нэгэн оролцох нь саадтай байна.Түргэн загнах хэрэггүй, Өмнөх ажлаа л уур уцааргүй хий. Та тайван, ухаалаг байж болж буй зүйлсийг сайн ойлгохыг хичээ. Эрсдэлтэй алхам хийхгүй байхыг анхааруулъя. Таны гэнэн байдал, итгэмтгий занг хүмүүс амархан ашиглаж мэдэх юм. Эрүүл мэндээ анхаарч, шинэ ногоо, байгалийн гаралтай хүнсийг хэрэглэж байхыг зөвлөж байна. Хоолны хордлого авахаас болгоомжил. Сарын сүүлээр сайн хамт олон танд аз жаргал, хүч чадлыг бэлэглэнэ. Хэрвээ та сүсэгтэй бол сүмд очин залбирч, ариун орчинг мэдэр. Оюун бодлоо цэвэр байлгах нь танд амьдралыг гэрэлтэй өөдрөгөөр харахад тусална. Зарим өөрчлөлтийг хийх нь танд яг л амралт шиг сайн нөлөөлнө. Аливаа сорилтыг бусад хүмүүстэй хэрүүл маргаан үүсгэлгүй даван туулж чадвал амжилтад хүрэх нэг алхам болно. Хайртай дотнын хүмүүсээ анхааралтай сонсож, тэдний юу хүсэж байгааг хуваалцах цагийг өөртөө гаргаарай. Гэр орныхоо асуудлуудыг жижиг гэж хойшлуулалгүй цэгцлэх хэрэгтэй бололтой. Замын хөдөлгөөнд оролцохдоо сонор соргог бөгөөд анхааралтай байх хэрэгтэй. Архи согтууруулах ундаанаас холуур яв.
Мэлхий: Сарын эхээр гаргасан төсөв төлөвлөгөөнд дутуу зүйл илрэх магадлалтай. Хүүхдүүдийн сурлага хүмүүжилд сайтар анхаарал тавь. Мөн энэ ордныхонд эрүүл мэндтэй холбоотой асуудал нэлээд толгой өвдүүлэх бололтой. Таны ойрын зорилго биелэх магадлалтай. Энэ нь танд ямар ч ажил хэрэгт оролдлого зүтгэлтэй байх үндэс болно. Ажлын ярилцлага болон гадаадын виз өгөх хүмүүс болгоомжтой бай. Учир нь олон янзын ааш зан гаргах магадлал танд их байна. Таны хувийн амьдрал тогтворгүй болно. Аливаа буяны үйлст таатай. Сарын дунд үед гадаад хэл сурах, зөвлөгөө өгөх зэрэг ажилд таатай. Шинэ танилтай болж энэ нь цаашдаа нөхөрсөг дотно харьцаа болон хувирна. Хол газар явах хүмүүс ямар нэг саадтай тулгарах магадлалтай. Аз турших хэрэггүй болов уу. Мөрийтэй тоглоом казиногоос хол яв. Хууль журам зөрчих хэрэггүй. Түр зуурын зугаа цэнгэлд авталгүй бат бэх хайрын харилцаа руу тэмүүлнэ. Сарын сүүлээр эерэг хандлага гаргаж чадвал зарим сөрөг нөлөөллийг алзахгүй давна. Эрүүл мэнддээ сайн анхаар. Таагүй мэдээ ирснээр таны сэтгэл санаа тавгүйтэж эргэн тойронд тань тухгүй нөхцөл байдал бий болно. Өвчин эмгэг тусахаас нь өмнө байгалийн гаралтай ургамал хэрэглэж, урьдчилан сэргийлж байхыг зөвлөж байна. Таагүй хайр сэтгэлийн асуудал, хууль бус үйл ажиллагаа, эрсдэлтэй хөрөнгө оруулалт зэрэгт бүү орооцолд. Хэрэв та тэвчээртэй байж, зарим тохиолдолд буулт хийвэл хайр сэтгэл өөрөө хүрч ирэх болно. Санхүүгийн боломж гарвал хуучин өрнүүдээ төл. Мөнгөө зөв аргаар өсгөх хөрөнгө оруулалт хай. Од эрхэс таатай байрлал руу дөхөж байгаа хэдий ч хэт мэдрэг байдал мэлхийн ордныхон сэтгэл санаагаар тогтворгүй байхад хүргэнэ.
Арслан: Сарын эхээр таны санаа бодол зөв чигт байхыг од эрхэс билэгдэж байна. Хүсэл зориг дүүрэн, шантрахгүй ажиллах нь элдэв хэл ам, маргаан зөрчилдөөн дундуур ч өөрийн хийх ёстой болон илүү ихийг амжуулахад тусална. Таны ажил хэргийн харилцаанд хөгжлийн шинэ төвшин харагдаж байна. Шинэ ажил эхлэх, удаан хугацааны төлөвлөгөө зохиох, уулзалт зохион байгуулахад таатай. Гараг эрхсийн харилцан үйлчлэлцэл та нарт тэнцвэртэй, тайван нөлөөг илгээх болно. Харилцаа холбоонд хайртай хүнээ гомдоох таагүй явдалд орооцолдохоос сэргийл. Хайртай хосууд маргалдах магадлал өндөр байгаа тул өөрийн зүгээс өө сэв алдаа мадаг гаргахгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Сарын дунд үед та бие тамир тэнхээгээ гамнаж байхын тулд наргиан цэнгээнээс зайлсхий. Од эрхсийн таагүй байрлал нь таны сэтгэл санааг тогтворгүй байхад нөлөөлнө. Биеийн эрүүл мэндээ хамгаалах алхам хийх нь танд тустай. Эрсдэлтэй ажилд болгоомжтой ханд. Урьдчилан таамаглах аргагүй нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй. Амьдралын эрч хүч буурах тул сайхан амрахыг хичээ. Сэтгэл санаагаа хэт ачаалалтай байлгах нь эрүүл мэндийн байдалд сөргөөр нөлөөлнө. Сарын сүүл рүү ажил хэрэгт өөрийгөө зовоодог буруу зуршлаа бүү ил гарга. Та үр дүнг нь шууд л мэдрэх болно. Эд хөрөнгө болон мөнгө санхүүтэй холбоотой асуудалд болгоомжтой ханд. Зан аашаа ойлгомжгүй харилцааны үед ч сайн хянаж, аль болох эелдэг бай. Тодорхойгүй нөхцөл эсвэл сайн мэдэхгүй асуудалд аль болох их зүйл бүү ярь. Өмнө нь тохиолдсон таагүй үйл явдлуудаа сэтгэлээсээ авч хаяж чадахгүй байгаа нь хэт эмзэг байгаад нөлөөлж байж магад. Өөрт таагүй хир нь хариуцлагатай ажилд дайчлагдах бол ашигтай байсан ч татгалзах зоригтой бай. Хэт ачааллаас болж толгой, нуруу өвдөх магадлалтай. Эрүүл мэнддээ анхаарал тавь. Наргиан цэнгүүнээс аль болох хол бай.
Охин: Энэ сарын эхээр та гэнэтийн аваар ослоос болгоомжилж анхааралтай явахыг зөвлөж байна. Мөн өвдөж болзошгүй байна. Эрүүл мэндээ сайн хамгаал. Од эрхсийн хандлага холимог шинжтэй байна. Од эрхсийн хөдөлгөөний нэгдэл нь бизнесийн ажлыг амжилтын оргилд байлгана. Та олдох боломжийг шүүрэн авахад бэлэн бай. Хайртай хүмүүстээ тавих анхаарлаа нэмэгдүүл. Хууч өвчин болон улирлын чанартай харшилтай бол эмчилгээ сувилгаа хийлгэхэд үр дүн нь маш сайн байна. Санхүүтэй холбоотой өөрчлөлт буруу байж болзошгүй. Яаруу шийдвэр гаргах хэт хатуу чанд байснаас ойр дотнынхонтойгоо маргалдахаас тул болгоомжил. Сарын дунд үед тулгарсан бэрхшээлийг хэт эмзгээр хүлээж авах хэрэггүй. Нөхцөл байдал үнэхээр төвөгтэй байсан ч асуудлыг эерэгээр шийдвэрлэх боломж бий гэдэгт итгэлтэй бай. Эрүүл мэндийн байдлаас болж бие жаахан чилээрхэх ч зохих арга хэмжээг цаг алдалгүй авбал хэвийн байдалдаа удахгүй эргэн орох болно. Хэрвээ та хүсэл мөрөөдөлдөө тохирох ажил олж чадвал амжилтад хүрэх болно. Эерэг бодол санааны далдын хүч бүрэн гарч ирнэ. Уран бүтээлч хүмүүс удаан үргэлжилж байсан бүтээлээ утга уянгатай болгож чадна. Энэ сарын сүүлээр гэнэтийн төсөөлөөгүй зүйлс санхүүгийн асуудал авчирна. Санамсаргүй тохиолдол аз эз аль алиныг нь дуудна. Гадаадад суралцдаг болон гаднын компанид ажилладаг хүмүүс бичиг цаасны ажил дээр буруу ойлголцол гарахаас болгоомжил. Таны амьдралын эрч хүч муугүй байна. Гэхдээ од эрхэс эрсдэлтэй худалдаа наймаа хийхгүй байхыг сануулж байна. Нарийн мэргэжлийн эмч, инженер охиныхон гадаадын нэр хүндтэй байгууллагад нэг төвшин дээш ахин суралцахаар санал хүсэлт тавих нь үр дүнтэй. Ур чадвар, авьяас билгээ хөгжүүлэх сургалт, семинарт оролц. Хувийн амьдралын төлөвлөгөө өөрчлөгдөх магадлалтай. Гэр бүл болон үр хүүхэдтэй харьцах харилцаанд зөрчил үүсгэхгүйн тулд сайтар ойлголцох нь чухал байна. Эрүүл мэндээ анхаар. Хоол боловсруулах эрхтэн хямрах магадлал өндөр байгаа тул хоол хүнсний чанарт анхаар.
Жинлүүр: Сарын эхээр хянуур нямбай байдал чухал бололтой. Олон хүн бужигнасан газраас хол бай. Муу хүний нөлөөнд автаж болохгүй. Таны зөн совин зөв сонголтуудыг хэлж өгнө. Таны сэтгэл хөдлөл эрүүл мэндэд нөлөөлж болзошгүй. Хэрвээ та хэт их сэтгэл зовбол энэ нь таны дархлааны системд муу шүү. Анхааралтай байхгүй бол осолд өртөх магадлалтай. Ямар ч тохиолдолд ид шид мэргэ төлөгт ухаангүй итгэх хэрэггүй. Сэтгэл санаагаа ариусгаж муу хүмүүсээс зайгаа авах хэрэгтэй. Эрсдэлтэй ажил, мөрийтэй тоглоомонд ямар ч тохиолдолд бүү оролц. Сарын дунд үед дуртай зүйлээ баяртайгаар хийх нь ашиг орлого сайтай, сэтгэлд өег, хүссэн мэргэжил болж хувирч мэднэ. Таны зан чанар нийцтэй байх тул аливаа харилцаанд бусад хүмүүс сэтгэл ханамжтай үлдэнэ. Өөрийн дуртай зүйлдээ цаг заваа зарцуул. Эрүүл мэнд хямарна. Толгой тархи өвдөх магадлалтай. Салхинд гарч амрах нь сэргэлэн цовоо болгоно. Та хайр дурлалын харилцаандаа санаачилга гаргаж чадах юм бол хайртай хүнээ баярлуулах болно. Сарын сүүл рүү зорьсон зорилго тань таны хүсэл мөрөөдөл болон энгийн амьдралын утга учиртай нийцэж буй эсэх талаар эргэцүүлэн бод. Зөв алсын харааг олсноор бизнес эрхэлдэг хүмүүс түүнийгээ өргөжүүлэх шинэ боломжийг олж харна. Багаж хэрэгсэлтэй ажиллах бол болгоомжлол илүүдэхгүй. Хурц иртэй зүйл болон үзүүртэй зүйлээс хол бай. Гэр бүлээс гадуурх сексийн харьцаанаас зайлсхий. Амьдралын эрч хүч буурч байгаа тул эрүүл мэндээ хамгаал. Гэр бүлийн хэрэгцээ таны үүсээд байгаа санхүүгийн асуудалд нэрмээс болох тул хэрэгцээгүй зүйлсийг худалдан авахаас зайлсхий.
Хилэнц: Сарын эхэн үед амжилтын оргилд хүрэхийн тулд зарим золиос шаардлагатай ч таны сонголт мэднэ. Та уурлаж бухимдах зүйл тохиолдсон ч хараагүй сонсоогүй мэт өнгөрүүлэх хэрэгтэй. Эрүүл мэндээ хамгаал. Зугаа цэнгэлд хэт автвал хайр сэтгэл үр хүүхэд гээд бүх үнэт зүйлүүдээ хохироох болохыг одод анхааруулж байна. Гэр бүлээ сайн харж хандаж, гаднын халдлагаас сэргийл. Сарын дунд үед санхүүгийн асуудал гарч ирснээр хувийн амьдралд зөрчил үүсгэж магадгүй учраас гаргасан зарлагаа сайн хянах хэрэгтэй. Нөхцөл байдлыг гартаа авч чадвал өмнөх асуудалдаа санаа зоволгүй төлөвлөсөн ажлаа амжилттай дуусгана. Ажил хэрэгч хилэнцүүд шинэ арга барилаар ажиллаж, хуучин таагүй зүйлийг амьдралаасаа авч хаях хүслээр дүүрэн байна. Хайр дурлалын харилцаа холбоо од эрхсийн таатай нөлөөнд байх бололтой. Ажлын хажуугаар зав гарган гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөх нь танд амар амгалан байдал, сэтгэлийн таашаалыг авч ирнэ. Сарын сүүл рүү бизнес эрхэлдэг хүмүүс гэрээ хэлэлцээрт үүсээд байгаа санал зөрөлдөөн дээрээ анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хамтран ажилладаг түншүүдээ хүндэлж, харилцан ойлголцвол та илүү эрч хүчтэй болно. Од эрхэс мөнгө санхүүгийн асуудлаас үүдэн та гэр бүл болон хамтрагчтайгаа муудалцаж болох тул анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна. Эрүүл мэндээ хамгаал. Архаг хууч өвчин сэдрэх магадлалтай. Танд эрч хүч хангалттай байх тул хайр дурлалд сэтгэл хөдөлгөм үйл явдал тохионо. Ганц бие хүмүүс хүчтэй дурлах магадлалтай тул таалагдсан хүндээ аль болох тайван болгоомжтой ханд.
Нум: Энэ сарын эхэн үед таны амьдралын эрч хүч өндөр төвшинд байна. Та ажлаа амжуулахын тулд алхаагаа хурдасгах хэрэгтэй болно. Үүнээс гадна цагаа зөв тооцож зарцуулах нь үр ашгийг нэмэгдүүлнэ. Аливаа нөхцөл байдлыг урьдчилан мэдрэх чадвар танд бизнесийн бэрхшээлийг давах хүч чадал өгнө. Од эрхэс таны гэр бүлийн харилцаанд сайхан нөлөө үзүүлнэ. Гэр бүлд гарсан асуудлаа тайван замаар үр дүнтэй шийдвэрлэж чадна. Хууч өвчин сэдрэх магадлал өндөр байгаа тул биеэ сайн бодоорой. Хэрэв та бусад хүмүүсийг амлалтдаа хүрээгүйг олж мэдвэл тэдэнд гомдох хэрэггүй. Танд ч гэсэн зарим амлалтаа биелүүлэхэд хүндрэлтэй байх цаг үе ирнэ. Од эрхсийн нөлөөгөөр төлөвлөсөн ажилд төдий л том саад учрахгүй. Сарын дунд үед зөн билэг хурц болж оюун санаа болон үг үйлдлийг улам утга төгөлдөр болгоно. Хууч өвчин эмгэг хөдөлж болзошгүй. Ялангуяа өндөр настай нумынхан эрүүл мэндээ сахин хамгаал. Та хүлээцтэй байвал амар амгалан байдал сайхан хайрын амтыг мэдрэх болно. Огт танихгүй газарт очих хэрэг гарвал сайн мэдэхгүй хүмүүстэй тун болгоомжтой харьц. Бизнесийн асуудлууд болон гэрээ хэлэлцээрийг амжилттай шийдсэнээр таны цаашдын албан тушаалд сайнаар нөлөөлөх болно. Энэ сарын сүүл рүү ажил хэргийн асуудлуудаа хуулийн хүрээнд шийдэхийн тулд багагүй хүчин чармайлт гаргах хэрэгтэй болно. Од гарагсын нөлөөгөөр саад бэрхшээл, зөрчилдөөн нүүрлэх магадлалтай. Гэвч үүний хажуугаар ашигтай байх боломж ч нээгдэж байна. Та аливаа худал амлалтаас хол бай. Учир нь та хэрэггүй зүйлд мөнгөө үрж болзошгүй. Албан тушаал ахих нэр хүнд олох тал дээр ахиц гарна. Ямарваа нэгэн зүйлд хэт сэтгэлийн хөөрлөөр хандах, тааламжгүй үг хэллэг хэрэглэх эсвэл болчимгүй, бодлогогүй үйлдэл хийх нь аливаа ажил үйлд амжилт гаргахад тань саад тотгор болно. Эрүүл мэндийн асуудал нь учир шалтгааныг олж, байгалийн гаралтай эмчилгээний бүтээгдэхүүн хэрэглэснээр хялбар шийдэгдэнэ. Та эв найртай гэр бүлийн тохилог дулаан уур амьсгалыг эрхэмлэвэл баяр хөөр дүүрэн байх болно.
Матар: Энэ сарын эхээр аливаа аз сорьсон үйл ажиллагаанд таагүй. Ажил хэргийн уулзалтууд бүтэмжгүй болж, сэтгэл гонсойно. Өөртөө итгэх итгэл бага байх бололтой. Сэтгэл хөдлөлөөр мөнгөө хэт үрэхээс болгоомжил. Ямар нэг сайн мэдэхгүй худалдан авалтаа түр хойшлуулаарай. Тэмцэл сөргөлдөөн нь таны сэтгэл санаанд сөргөөр нөлөөлнө. Нууцлаг хуйвалдаанаас гарсан үйл ажиллагаа болон төлөвлөгөө нь танд олон ажил удах бололтой. Ихэнх матруудын санхүүгийн байдал тогтворгүй байх магадлалтай. Алдагдалд орохгүйн тулд өмнөх гэрээ хэлцлийн нөхцөлүүдийг эргэн хар. Хувийн амьдралд ч зарим талаар сөрөг өөрчлөлтүүд гарах магадлал өндөр байна. Сарын дунд үед эрүүл мэнддээ анхаарлаа хандуул. Хурц хоол, спиртийн төрлийн ундаанаас татгалз. Таагүй хүмүүсийн сөрөг хандлагаас хол байх хэрэгтэй. Хувийн амьдралдаа зөрчилтэй харьцаанаас болгоомжил. Албан ажлын нууцлалтай холбоотой асуудал үүснэ. Энэ сарын сүүлээр хуурмаг харилцаа, худал амлалтаас хол бай. Од эрхсийн нөлөө аливаа шинэ үйл хэрэг эхлэхэд таагүй байна. Гэр бүлийн харилцаанд хүндрэл гарах буюу хамтрагчидтайгаа маргалдаж болзошгүй. Шинэ танилтай болоход таатай бус. Өөрийн дутагдалтай хорт зуршлаа хая. Ганц бие хүмүүс сонирхолтой хүнтэй танилцана. Гэвч энэ харьцаа удаан үргэлжлэхгүй байх магадлалтай. Хэт их зугаа цэнгэлд зарцуулах мөнгө нь таны асуудал болох бололтой. Хууч өвчин сэдрэх эсвэл хоолны хордлого авах магадлал өндөр байна. Эрүүл хоолны дэглэм баримтал.
Хумх: Сарын эхээр од эрхэс нөхцөл байдлыг бодитоор үнэлж, хоосон цаасны араас хөөцөлдөхгүй байхыг зөвлөж байна. Харилцаа холбоонд асуудалтай тулгарах ба нийтийг хамарсан үйл ажиллагаанд идэвхтэй оролцох хэрэггүй. Хоосон найдлага төрүүлсэн хуурамч амлалт бусдад өгөх хэрэггүй. Аливаа үйл ажиллагаанд буруу тооцоолол санхүүгийн алдагдалд оруулж болзошгүй. Өрсөлдөөн ихтэй салбарт ажилладаг хүмүүс тэмцэлд амжилт гаргах болно. Өөрчлөлт хийхэд бэлэн байх нь цагийн шалгуурт тэсч үлдэх үндэс болно. Хувийн амьдралд тогтворгүй байдал үүснэ. Ганц бие хумхуудын дотно нөхөрлөлийн харилцаа хувийн хайр сэтгэлийн асуулдал болон хувирч магад. Энэ сарын дунд үед эрүүл мэндээ анхаарч хууч өвчиндөө эмчилгээ, засал хийлгэхэд тохиромжтой. Та бясалгал хийж оюун ухаанаа ариусгаснаар өнгөрсөнд болсон муу зүйлсийг мартаж чадна. Гашуун дурсамжийг санаж шаналалгүй харин ч амьдралын туршлага гэж хүлээн ав. Ганц бие хүмүүс шинэ хайр дурлал хайхад тохиромжтой. Тэдэнд түр зуурын сэтгэл хөдлөл баяр баясгалан тохиолдоно. Сарын сүүлээр үл ойлголцолтой харилцаа таны тав тухыг алдагдуулсаар байна. Аливаад хэт их хэм хэмжээ, шалгуур тогтоох нь илүү төвөгтэй болгоно. Танд гэнэтийн санхүүгийн эх үүсгэвэр шаардлагатай болно. Од эрхсийн зүгээс бусдын санаа бодлыг нээлттэй хүлээн авч түүнийгээ амьдрал ахуйдаа зөвөөр тусгах өргөн боломж олгоно. Ажил хэргийн өөрчлөлтөд таагүй. Од эрхсийн таагүй байрлалын улмаас элдэв муу зүйлд орооцолдож болзошгүй байна. Өөрийн болон ойр дотнын хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарлаа хандуул.
Загас: Энэ сарын эхээр сэтгэл зүй хямралтай байна. Хулгай дээрэмд өртөх магадлалтай. Эрүүл мэнддээ онцгой анхаар. Хувийн амьдралдаа түлхүү анхаарах нь зүйтэй. Таны хайр дурлалын харилцаа муудахад хүрнэ. Эрх чөлөөтэй байх хүсэл хайр дурлалд зөрчилдөөн авчирна. Шинэ хайрын дурлал таны амьдралын хэв маягийг өөрчлөх болно. Энэ сарын дунд үед ажлаа цэгцлэхийн хажуугаар хувийн амьдралд үр хүүхдүүдийн хүмүүжлээс үүдсэн асуудал гарах магадлалтай. Биеийн эсэргүүцэл суларч, дархлаа буурч, халдварт вируст мэдрэмтгий болж магад. Таны тэвчээр гэр бүлийн тайван, ая тухтай байдлыг хадгалахад тусална. Зарим хүмүүсийн хайрын холбоо гэрлэлт хурим хүртэл үүсгэх бүрэн боломжтой. Сарын сүүл рүү зохисгүй хайрын явдал, хууль бус үйл ажиллагаа, эрсдэлтэй хөрөнгө оруулалт зэрэгт бүү орооцолд. Зарим хүмүүс хуримтлагдсан их ажилд дарагдаж магадгүй. Ажил амралтаа зохицуулж, биеийн дархлаагаа сайжруул. Гэмтэх, осолд орох магадлал өндөр байгаа тул гадагш явах ажлаа түр хойшлуулахыг од эрхэс анхааруулж байна. Баяр ёслол, найр наадамд оролцоход таагүй. Та өөртөө амрах зав чөлөө гаргаарай. Өөрийн үл мэдэх үйл ажиллагааны хүрээнд аз турших хэрэггүй.