Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026

    Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

    07/11/2026

    Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»ШТС-ууд бензин дутуу шахаж байгаа эсэхэд хяналт хийж байна
Фото

ШТС-ууд бензин дутуу шахаж байгаа эсэхэд хяналт хийж байна

coolНийтэлсэн: cool05/09/2019Шинэчилсэн:05/09/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Шатахуун түгээх станцууд /ШТС/ шатахуун дутуу шахдаг гэсэн хардлага жолооч нарт байдаг. Тэгвэл жолооч та тухайн ШТС дахь түгээгүүрт Стандарт хэмжил зүйн газрын /СХЗГ/ улсын байцаагчийн баталгаажуулалтын гэрчилгээ байгаа эсэхийг лавлаж, огноог нь харахад л хангалттай юм. Өөрөөр хэлбэл Стандарт хэмжил зүйн газраас улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нефть болон шингэрүүлсэн шатдаг хий түгээх бүх станцуудад жилд хоёр удаа баталгаажуулалт хийж, гэрчилгээ олгодог.

Гэрчилгээг олгохдоо явуулын хэмжигч багажны тусламжтайгаар “MNS-3015-2014” стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг шалгадаг. Ингэхдээ ШТС дахь түлш олгож буй бүх хошууг шалгадаг байна.

Шатахуун түгээх станцууд нь баталгаажуулалт хийлгэж, улсын байцаагчийн гэрчилгээ авснаар лац ломбыг хөндөхгүй байх үүрэг хүлээдэг. Стандарт, хэмжилзүйн газраас баталгаажуулалт хийлгэсэн түгээгүүр нь улсын байцаагчийн олгосон гэрчилгээг нийтэд нээлттэй байршуулах үүрэгтэй. Тиймээс  иргэд, хэрэглэгчид та бүхэн үйлчлүүлж буй шатахуун түгээх станц нь улсын байцаагчийн гэрчилгээ авсан эсэхийг шалгаж үйлчлүүлэх боломжтой юм.

Стандарт, хэмжил зүйн газраас жил бүр ШТС-уудад хавар, намар шалгаж, баталгаажуулалт хийдэг байна. Ээлжит хаврын баталгаажуулалт үргэлжилж байна.

Энэ хаврын ээлжит баталгаажуулалтын ажлын хүрээнд Стандарт, хэмжил зүйн газрын улсын байцаагч Петровисийн 16-р шатахуун түгээх станц дээр ажиллаж байхад нь зарим зүйлсийг тодрууллаа.

Стандарт хэмжил зүйн төвийн Эзэлхүүн, зарцуулалтыг хэмжих хэрэгслийн улсын шалгагч М.Гомборагчаа: “Манай Стандарт хэмжил зүйн төвийн Эзэлхүүн, зарцуулалтыг хэмжих хэрэгслийн албанаас явуулын хоёр машин, нэлээн олон шалгагч, баталгаажуулагч улсын байцаагчдын бүрэлдэхүүнээр жилдээ хоёр удаа энэхүү ажлыг явуулдаг.  Энэ удаагийн ээлжит хаврын баталгаажуулалт үргэлжилж байгаа юм. Өнөөдөр Петровисийн ШТС дээр ажиллаж байна. Тухайн ШТС-ын бүх хошууг шалгаж баталгаажуулаад стандарт хангаж байвал лац ломбоо тавьж, гэрчилгээ олгодог. Энэ шалгалт зургаан хугацаатай тогтмол хийгддэг бөгөөд энэ баталгаажуулалт нь дараагийн баталгаажуулалт хүртэл хүчин төгөлдөр байдаг. ШТС-уудын хувтд лац ломбыг хөндөх эрх байхгүй. Нөгөө талаас   иргэд, хэрэглэгчид улсын байцаагчийн баталгаажуулсан түгээгүүрээр үйлчлүүлж буй эсэхээ гэрчилгээг нь хараад мэдэж болно” гэлээ.

Үргэлжлүүлэн Улаанбаатар хот болон орон нутагт үйл ажиллагаа явуулж буй бүх шатахуун станцуудыг шалгаж баталгаажуулах юм байна.

​​​​​​​

цаг үе
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.