Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026

    Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

    07/11/2026

    Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»Хүргэнээ шинжих ёсон
Фото

Хүргэнээ шинжих ёсон

coolНийтэлсэн: cool05/23/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголчуудын ураг барилдах ёсон гурван мянга гаруй жилийн түүхтэй билээ. Энэ нь эртний монголчуудын нутгаас олдож байгаа олдвор, хадны сүг зургаас харагддаг.

ХII-XIII зууны үеийн монголчуудын баримтлах ёсонд “хүргэдтэй талбихүй” хэмээх тусгай нэгэн заншил байжээ. Нууц товчооноос иш татсан дээрх мэдээг ашиглавал:

     Есүхэй баатар хөвүүн Тэмүжинг дагуулж, түүнд гэргий олж өгөхөөр яваад Хонгирод аймгийн Дэй сэцэний охин Бөртэ-г гуйж уриг барилдахаар тохиролцож Дэй сэцэнийд Тэмүжинг ” хүргэдүүтэй талбиж” үлдээгээд буцсан тухай өгүүлсэн байдаг. Үүнээс үзэхэд XIII зууны үед “хүргэдүүтэй талбихуй” мөн “хүргэн” хэмээх хоёр нэр томьёо байсан бөгөөд тийнхүү хоёр янзаар хэлсэн нь бас учиртай юм байжээ.

Хүргэдэтэй талбихуй нь ургийн харилцааг тодорхой нэгэн овгийн хөвгүүд, нөгөө охид талын овгоос эхнэр болгон бүүлгаж авахаар тохиролцоод бодохүл бага насны (Тэмүжинг есөн настай байхад) хүргэн хөвгүүнийг эмэгтэй урагт хүргэж түүнийг ирээдүйн эхнэртэй нь хамт байлгаж ижилсүүлэн дасгах зорилготой заншил байхад хүргэн нь үүл хэлэлцээт овогтой ёс төрөө нэгэнт гүйцээж өөрөө үүгуул овогтоо эхнэрээ дагуулан авчирсан хүмүүс юм.

Хүргэдэтэй талбихүй, хүргэн хоёр нь аль аль нь хүргэх, оруулах гэсэн утгатай үг бөгөөд эцгийн овгоос эхийн эрхт ёст овогт хөвгүүд очиж харьцах үеийн дурсгал нэр боловч дараа нь эцгийн ноёрхолын үед улиран хадгалагдаж ирснийг үзүүлсэн баримт юм.

    Монголын угсаатны энэ нэр тухайлбал Баргад хүргэн хөвүүн эхийн урагт өмнө амьдарч эхнэртэйгээ ханьсан анхны хүүхэд төрсний дараа гэргий, хүүхдийн хамт өөрийн төрсөн нутаг, уугуул овогтоо бүцаж ирдэг заншилтай ч холбоотой. Хүргэнээ хэмээх нь охины талд сүй бэлэг төлж хэвшмэл ёс журмыг гүйцээж өөрийн овог буюу гэр орондоо эхнэрээ богтлон авчирч хань түшиг болгохыг эсвэл хүргэн нь ядуу зүдүү тул эд зүйлээр хавчигдан арга буюу баян чинээлэг айлд шурган орж нэгэн насаар тэднийд сууж, тэдний ураг болж явахыг хэлнэ.

     Хүргэдэ-талбихуй нь эртний эхийн эрхт ёсны үлдэц бөгөөд сүүл сүүлдээ нилээд өөрчлөгдсөн. Аливаа айлын хүү өсөж эрийн цээнд хүрээд ханиа сонгодог. Монголчууд эрт үеэс хадамд гаргахын өмнө хүргэн болох хүнээ шинжиж охиндоо сайн хань болох хүн мөн үү гэдгийг урьдчилан мэдэцгээдэг байжээ.

Айл гэрийн сүлд, өмөг түшиг болсоор ирсэн эзэн хүний таван шинж байдаг. Үүнд:

– Алсын хараатай

– Холч ухаантай

– Өршөөнгүй сэтгэлтэй

– Эв найртай

– Эрхэмсэг ёсыг сахиж чадвал өрх гэрийн эзэн болж чадна гэж үздэг.

Хүүхний эцэг эх ивээл жилтэй хүнийг сонгох, сайн морь, сайхан эдлэм, хэт хутга, нум сум, хөөрөг, гаанс гэх зэргээр шинжих ёс байжээ.

танин мэдэхүй
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.