Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нууц амрагийн дүрийг базагч Пунтик хуримын зар дуулгана

    05/16/2025

    О.Дөлгөөний экс нөхөр Очироо буруутан ганц хүн биш гэв

    05/16/2025

    Фото сурвалжилга: Ёслолын жагсаалд оролцсон бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүллээ

    05/16/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Зөвөлгөө»Уургийн дутагдалд орсон эсэхийг шинжих 8 шинж тэмдэг
Зөвөлгөө

Уургийн дутагдалд орсон эсэхийг шинжих 8 шинж тэмдэг

coolBy cool05/30/20191 сэтгэгдэл3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Уургийн дутагдалд орсон юм биш бээз
Уураг нь бидний бие махбодийн үйл ажиллагаанд чухал үүрэгтэйг бид бүгд сайн мэднэ. Хэрэв таны биед уураг дутагдвал бие махбодь чинь зовиурлах боловч та анзаарахгүй. Дэлхий даяар ойролцоогоор 1 тэрбум хүн уургийн дутагдалтай байгаагаас төв африк, өмнөд азийн хүүхдүүдийн 30% нь хоол хүнснээсээ бага зэргийн л уураг авч байна.Бараг өлөн зэлмүүн гэсэн үг.
Тэгэхээр уургийн дутагдалд орсон гэдгээ яаж мэдэх бэ?

Bright Side-нхан энэ талаар юу олж мэдсэнийг таньтай хуваалцая.

Уургийн дутагдалд орсон эсэхийг шинжих 8 шинж тэмдэг

8.Өлсгөлөн мэдрэмж байнга төрөх
Та үргэлж өлсөж, хоол зуушинд татагдах мэдрэмж төрөөд байвал энэ нь магадгүй уураг багатай, нүүрс ус, сахарын агууламж ихтэй хооллолттой чинь холбоотой. Бид өндөр илчлэгтэй хоол хүнс хэрэглээд уураг авч байна гэж бодож болохгүй. Учир нь илчлэг нь уургийн агууламжтай тийм ч хамааралтай биш юм.

7. Үе мөчөөр өвдөх, булчингийн масс алдагдах

Булчинд хүний биеийн уургийн ихэнхи нь нөөцлөгдөж байдаг. Булчин сулрах, зовиурлах болон жингээ алдах нь уургийн дутагдалд орж буй шинж тэмдэг юм. Судлаачид энэ нь өндөр настай хүмүүст түгээмэл тохиолддог болохыг илрүүлсэн.Уураг нь булчингийн өсөлт хөгжилт, нөхөн сэргэлтэд амин чухал нөлөөтэй.

6.Арьс, хумсанд асуудал үүсэх

Уургийн дутагдал нь хумсны бат бөх чанарыг сулруулж хэврэг болгох хэлбэрээр илэрч болно. Түүнчлэн зарим тохиолдолд хумсан дээр цагаан савхан зураас үүсч эсхүл бор толбонууд гарч ирдэг.

Уураг нь эсийн нөхөн төлжилт, эс шинээр үүсэх, үхжсэн эсийг нөхөн сэргээх зэрэгт чухал оролцоотой байдаг тул уургийн дутагдал илэрвэл арьсны зөөлөн, чийглэг, уян хатан байдал алдагдана. Хэрвээ арьс чинь хуурайшиж, үрчлээтэн, хагарах шинж тэмдэг илэрвэл уургийн дутагдалд орсон байна гэсэн үг.

5.Үс унах

Бидний үсний 90% нь кератин гэх уургийн нэгдлээс бүтдэг. Та хангалттай хэмжээний уураг авч чадахгүй бол үс чинь нарийн ширхэгтэй, үхмэл өнгөтэй болно. Учир нь бие махбодь шаардлагагүй хэсгийн уургийн хэрэглээг багасгах, зогсоох ухаалаг механизмтай. Ингэснээр дээрх шинж тэмдэг үүсдэг.

4.Элэг өөхлөх

Өөхлөсөн элэг нь уургийн дутагдлын хамгийн түгээмэл нэг хэв шинж юм. Нэгэнт энэ шинж тэмдэг илэрсэн бол дахин хэвийн байдал орохгүй бөгөөд элэгний үрэвсэл, хатуурал, дутагдал үүсч болох аюултай.

3.Ясны сийрэгжилт, хугарал

Уургийн дутагдал нь булчинтай адил ясны бат бөх чанарт ч бас сөргөөр нөлөөлнө.Чөмөг нь хангалттай уураг авч чадахгүй бол ясыг сулруулж улмаар сийрэгжилт, хугарлын шалтгаан болдог байна. Кальцийн шимэгдэлт, бодисын солилцоонд уураг ямар их хэрэгтэй нь үүнээс харагдана.

2.Нойргүйдэл

Хэрэв та унтаж чадахгүй хөрвөөх, бага нойрсох, цочиж сэрэх асуудалтай бол уураг дутагдлын шинж тэмдэг байж болно. Хоол хүнс дэх уургийн агууламж нь тритофан хэмээх нойрны дааврын ялгаралтад шууд нөлөөтэй тул сайн унтаж амармаар байвал уургаар баялаг бүтээгдэхүүнийг унтахаас 3 цагийн өмнө идээрэй.

1.Тархины үйл ажиллагааны удааширал

Тархины үйл ажиллагааг дэмжихэд уургийн зохистой хэрэглээг авах нь маш чухал юм. Хэрвээ та урам зориггүй, идэвхитэй биш, залхуурсан, юмыг амархан мартаж санасан эсвэл шинэ зүйл сурахад бэрхшээлтэй мэт санагдаж байвал энэ нь уураг дутагдлын шинж болно.

АНУ-ын Эрүүл мэндийн яамны

мэдээлснээр насанд хүрсэн эрэгтэй өдөрт 56 грамм, эмэгтэй өдөрт 46 грамм, хүүхэд 34 г хүртлэх уураг авах ёстой. Хэрэв та жирэмсэн эсвэл өвчтэй бол энэ нь өөр байж болно.

Өнөөдөр шаардлагатай уургийн хэмжээгээ хэрэглэхийг хүсье. Учир нь бид таньд үргэж эрүүл энх аз жаргалыг хүсдэг шүү дээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Ордуудын гуравдугаар сарын зурхай

03/04/2025

Болзошгүй эрсдэл бүхнээс сэргийлэх зорилгоор “Эрхэм буудагч” нэвтрүүлгийн 30-р дугаарыг хүргэж байна

01/31/2025

Болзошгүй эрсдэл бүхнээс сэргийлэх зорилгоор “Эрхэм буудагч” нэвтрүүлгийн 29-р дугаарыг хүргэж байна

01/13/2025

1 сэтгэгдэл

  1. instafamoushub.com on 06/13/2019 01:27

    Дэлг??рийн лангуун дээр зарж байгаа чийгш??лэгч гэсэн нэртэй тос н??рэндээ т?рхэж байгаа ч гэсэн арьс тань нэг л амьг?й харагдаад байна уу – энэ бол арьсанд шингэн дутагдаж байгаатай холбоотой. Хэрвээ танд шингэн дутагдаж байгаа шинж тэмдэг илэрсэн бол арьсанд тань тос биш харин ус л тус болж чадна. ?н??д?р та б?хэндээ таны арьсанд шингэн дутагдаж байгаа эсэхийг танилцуулахаар бэлдлээ.

Сүүлд нэмэгдсэн

Нууц амрагийн дүрийг базагч Пунтик хуримын зар дуулгана

05/16/2025

О.Дөлгөөний экс нөхөр Очироо буруутан ганц хүн биш гэв

05/16/2025

Фото сурвалжилга: Ёслолын жагсаалд оролцсон бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүллээ

05/16/2025

Хаан банкны харилцагч 2.5 сая иргэний мэдээллийг зарна гэв үү

05/15/2025

Бусдыг залилсан танхай, мөрийтэй тоглоомчин Уундайн Болд гэж хэн бэ

05/14/2025

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тайлбар өгөхгүйн тулд хамгаалагч нараар “хана босгов”

05/14/2025

Б.Баасанхүү, Г.Болор-Очир нар хосоороо ДАШТ-д оролцох эрхтэй боллоо

05/14/2025

Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

05/13/2025

МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

05/13/2025

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

05/12/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.